ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ
ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
Энэхүү журмыг Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.
Газарчин дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.
Аймаг орон нутгаас Газарчин дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагааг "Аймаг, орон нутгаас Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс, тус сургуулиас тухайн аймагт элсэлтийн ажлаар томилогдсон баг (багш, оюутан) зохион байгуулна.
Улаанбаатар хот дах элсэлтийн үйл ажиллагааг “Газарчин дээд сургуульд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Газарчин дээд сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна.
Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БСШУЯ-наас баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг http://www.gazarchin.edu.mn/ портал сайтаас авч болно.
Элсэлтийг Газарчин дээд сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн үйл ажиллагааны дэгийн дагуу элсэлтийн комисс зохион байгуулна.
ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1 Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь хоёр үе шаттай явагдана.
2.1.1. Газарчин дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэн Хавсралт №1-д заасан элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.
2.1.2. ЭЕШ өгч, энэхүү журмын 3 ба 5-д заасан болзлыг хангасан иргэний өргөдлийг мөнхүү хавсралтад заасан хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулалт хийнэ.
Газарчин дээд сургуулийн захирлын тушаалаар элсэлтийн комисс томилох бөгөөд тус комисс элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
Элсэлтийн комисс нь элсэхээр хүсэгчийн материалыг хүлээн авах, шалган магадлах, элсэлтийн ажлын явцад хяналт тавих, шийдвэр гаргах, санал гомдлыг барагдуулах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэнэ.
Хөдөө орон нутаг дахь элсэлтийн үйл ажиллагааг Монголын их дээд сургуулиудын консорциум /МИДСК/, орон нутагт элсэлт зохион байгуулах төлөөлөгч нар зохион байгуулна.
Газарчин дээд сургуульд элсэхийг хүсэгчид мэдээллийг сургуулийн http://gazarchin.edu.mn/ сайт,https://www.facebook.com/Gazarchin1995 хуудаснаас авах ба лавлах тодруулах зүйл гарвал nzulaa14@gmail.com, info@gazarchin.edu.mn gazarchin.institute@gmail.com электрон шуудангийн хаягаар болон 70166006, 8811-2739, 9911-6210, 8607-2222 дугаараар хандаж болно.
ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Элсэхийг хүсэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.
Энэхүү журмын Хавсралт -д мэргэжил тус бүрээр заасан хоёроос доошгүй хичээлээр ЕШ өгч 410-с дээш оноо авсан байх.
ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙН ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН
АВАХ БА ШАЛГАРУУЛАХ
Энэхүү журмын 3 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан бол Газарчин дээд сургуульд 2021 оны 08-р сарын 10-ны дотор элсэх хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ.
Газарчин дээд сургуульд Улаанбаатар хотоос элсэхийг хүссэн иргэд дараах баримтуудыг бүрдүүлж Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, шуудангийн 22-р салбар ШХ-69, Газарчин дээд сургуулийн Элсэлтийн комисст гэж хаяглан шуудангаар ирүүлж болно. Үүнд:
Энэхүү журмын хавсралт /1/-д заасан загварын дагуу гараар бичсэн өргөдөл
Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхгүй бол иргэний үнэмлэхний лавлагаа.
Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар
ЕШ-ын батламжийн хуулбар
Бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг Хаан банкны 5175008866 тоот дансанд тушаасан баримт
Энэхүү журмын 5-р заалтыг үндэслэн өргөдөл гаргагч нь холбогдох шагнал, тодорхойлолт бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлнэ.
Энэхүү журмын 4.2-т заасны дагуу шуудангаар бүртгүүлсэн иргэдийн баримттай Газарчин дээд сургуулийн элсэлтийн комисс танилцаж, элсэлтэд тооцох ЕШ оноогоор жагсаан, элсүүлэх тухай шийдвэрээ гаргана.
Онооны жагсаалтыг 2021 оны 08-р сарын 10-ны өдөр гаргаж, өргөдөл гаргасан иргэдийн бүртгэлийн дугаарын хамт сургуулийн вэб хуудсаар болон самбарт мэдээлж нийтэд зарлана.
Элсэх эрхийн бичгийг 2021 оны 08-р сарын 10-нд онооны жагсаалтын дагуу хяналтын тоонд багтаан мэргэжил сонгуулан, эрхийн бичиг олгоно. Эрхийн бичиг олгоход бүрдүүлэх материалыг тухайн үед нь зарлах болно.
ТАВ. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ
2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд Улсын газар зүй, биологи, математик, физик, гадаад хэлний олимпиадуудад 1-10-р байр эзэлсэн бол сургуулийн тэтгэлэгт хамруулна.
Олон улсын болон улсын чанартай олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарсан сурагчдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.
Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (410)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ
Элсэгчдийг 2021 оны 08-р сарын 25-31-ний өдрүүдэд бүртгэж 09-р сарын 01-нд хичээл эхэлнэ. Заасан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.
6.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрэн эхээр нь авч, өөрийн биеэр Газарчин дээд сургуульд дээр ирнэ. Үүнд.
Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхгүй бол тухайн орон нутгийн Иргэний бүртгэл мэдээллийн байгууллага /ИБМБ/-аас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Сурагчийн хувийн хэрэг
Сурагчийн тухайн төгссөн сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
ЕШ-ын батламж
2021 оны 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
Сургалтын төлбөр /сургалтын төлбөрийн хэмжээг жич зарлана/
Бүртгэлийн хураамж 10000 төгрөг