Магистарын сургалт

Магистарын сургалт

Магистарын сургалт

Хугацаа: 1.5 жил

Газарчин дээд сургуулийн  магистрын сургалтын хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм. БСШУЯ-ны 2014 оны А/370 дугаар тушаалын дагуу боловсрол судлал, боловсролын удирдлага, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, уул уурхайн ашиглалтын технологи, инженер механик, менежментийн чиглэлээр сургалтын хөтөлбөрөө батлууллан  мөрддөг. Сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн магистрант нь Боловсролын удирдлага, Боловсрол судлал, Инжинер механик, Менежментийн чиглэлээр магистрын зэрэг горилсон бүтээл туурвиж Газарчин дээд сургуулийн  Эрдмийн зөвлөлд хамгаалдаг.

Магистрын сургалт анхлан явуулснаас хойш нийт 285 магистрант суралцаж төгссөн бөгөөд боловсрол судлал, боловсролын удирдлагын чиглэлээр 168, уул уурхайн ашиглалтын технологи, инженер механик, менежментийн чиглэлээр магистрын зэрэг горилсон бүтээл туурвин амжилттайгаар хамгаалсан байна. 

Багш нарын судалгааны ажлыг дэмжиж эрдмийн зэргийг ахиулах зорилгоор гадаад дотоодын их сургуулийн докторын сургалтанд хамруулан ажиллаж байна. 

Мэргэжлүүд

Магистарын сургалт
Мэргэжлийн нэр Сургалтын хэлбэр Кредит
Боловсролын удирдлага Өдөр 30
Сургуулийн өмнөх боловсролын арга зүй Өдөр 30
Уул уурхайн ашиглалтын технологи Өдөр 30
Инженер механик Өдөр 30
Менежмент Өдөр 30
Боловсрол судлал Өдөр 30