Бакалаврын сургалт

Бакалаврын сургалт

Бакалаврын сургалт

Хугацаа: 4 жил

Бакалаврын хөтөлбөрүүдийн нийтлэг зорилго: Аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэстэй дүгнэх чадвартай, эх оронч үзэлтэй, багаар хоршин ажиллахад бэлэн, хөдөлмөрийг тодорхой түвшинд зохион байгуулдаг, харилцааны соёлтой, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцдөг, удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Хөтөлбөрийн зорилт: Суралцахуйн зорилтот үр дүнг тухайн хөтөлбөрт хамрагдсанаар суралцагчийн эзэмших академик болон ажил мэргэжлийн , хөрвөх (ерөнхий хувь хүний) мэдлэг, ур чадвар, дадлаар тодорхойлно.

  • Ерөнхий суурь шинжлэх ухааны мэдлэг,  чадвар- энэ нь тухайн мэргэжлийн суурь мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшсэн байх
  • Мэргэжлийн мэдлэг, ур чадвар- энэ нь хувь хүний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшил бүхий чадамжийг эзэмшсэн байх
  • Нийгэмших чадамж-салбарын болон байгууллагын хөгжлийн чиг хандлагатай мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах, асуудлыг шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэсэн, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэсэн, нийгмийн хариуцлагатай байх гэж тодорхойлсон. 


Мэргэжлүүд

Бакалаврын сургалт
Мэргэжлийн нэр Сургалтын хэлбэр Кредит
Аялал жуулчлалын менежмент Өдөр 120
Эрхзүй Өдөр 120
Нийгэм, Эрхзүйн багш Өдөр 120
Нийгмийн ажилтан Өдөр 120
Багш гадаад хэлний боловсрол Өдөр 125
Бага ангийн багш Өдөр, Эчнээ 122
Багш урлагийн боловсрол Өдөр, Орой, Эчнээ 122
Сургуулийн өмнөх боловсролын багш Өдөр, Орой, Эчнээ 122
Уул уурхайн ашиглалтын технологи Өдөр, Орой, Эчнээ 125
Цахилгааны инженер Өдөр, Орой, Эчнээ 125
Иргэний ба үйлдвэрийн барилга Өдөр, Орой, Эчнээ 125
Механик инженер Өдөр, Орой, Эчнээ 125
Санхүү, Нягтлан бодох бүртгэл Өдөр, Орой, Эчнээ 125
Зочид буудал зоогийн газрын удирдлага Өдөр 120