Оюутан

Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа

Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа

Оюутны суралцах болон хөгжих үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх оюутанд чиглэсэн үйл ажиллагааг оновчтой жигд хүртээмжтэй үзүүлэх оюутнуудын өдөр тутмын суралцах болон өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжин чадварлаг ёс зүйтэй, үүрэг хариуцлагаа ухамсарлдаг мэргэжилтэнг бэлтгэхэд оюутанд чиглэсэн үйл ажиллагааны бодлого чиглэгдэн ажиллаж байна. 

Үйлчилгээний төрөл:

Сургалтын үйл ажиллагаа

  • ГДС-ийн захиргаанаас оюутны хичээлээс гадуур хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор 2016 оноос “Эртэч Газарчин” аянг долоо хоног бүрийн лхагва гарагийн 06:00 цагаас уламжлан болгон зохион байгуулж байна. 
  • Сургуулийн зөвлөх профессоруудаар тогтмол лекц, сургалт зохион байгуулан ажиллаж байна
  • Оюутнуудын ирц, оролцоог дэмжин дээшлүүлэх зорилгоор уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулж ажиллаж байна. 
  • Сургуулийн зүгээс жил бүр уламжлан болгон ЭШХ зохион байгуулж ажиллаж байна.

Ёслолын арга хэмжээ

  • Оны шилдэг болон манлайлагч оюутан шалгаруулах арга хэмжээ
  • Дээлтэй монгол өдөрлөг 
  • Диплом гардуулах үйл ажиллагаа
  • Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа

Урлаг спортын арга хэмжээ

  • Газарчин дээд сургуулийн урлагийн их наадам
  • Газарчин дээд сургуулийн сагсан бөмбөгийн аврага шалгаруулах арга хэмжээ
  • Гар бөмбөгийн аврага шалгруулах арга хэмжээ

Эрүүл мэндийн үйлчилгээ 

  • Өөрийн хамаарагддаг хорооны өрхийн эмнэлэгтэй хамтран оюутнуудыг анхан шатны үзлэгт хамруулдаг
  • Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтран 2015 оноос цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр цусны ерөнхий шинжилгээг давхар авдаг. 
  • Өрхийн эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулдаг 
  • БЗД-ын ЭМДД хамтран оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг 2017 оноос хийж байна.

Нийгмийн үйлчилгээ 

  • Оюутны смарт карт олгож байна.
  • ГДС-ийн оюутны үнэмлэх
  • 2018 оноос оюутнуудыг энгэриийн тэмдэгтэй болгож байна.

Номын сангийн үйлчилгээ

  • “Газарчин” дээд сургуулийн номын сан нь 1998 онд байгуулагдсан өнөөгийн байдлаар 22289 ном сурах бичиг, гарын авлагатай бөгөөд мэргэжлийн холбогдолтой ном, сурах бичиг, бүтээл гарын авлага, атлас, тогтмол хэвлэл, хэвлэмэл бус материалууд, CD, DVD, аудио-видео хуурцаг, электрон номуудаар фондоо байнга баяжуулан уншигч хэрэглэгдчийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Номын сан нь орчин үеийн номын сангийн автоматжуулалтын программ болох Lib4U программыг 2007 оноос хойш үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Газарчин дээд сургуулийн номын сан нь нийт 168Мкв үүнээс “А” танхим нь 30Мкв, оюутнуудад зориулагдсан мэдээллийн 10 компьютер бүхий 26 хүний суудалтай, Уншлагын танхим  нь 25Мкв 30 хүний суудалтай, 25Мкв бүхий Чөлөөт сонголттой гадаад номын танхим нь 16 хүний суудалтай 1 номын санч үйлчилгээ үзүүлж байна. Орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлсэн, утасгүй интернетийн (wireless) орчинг бүрдүүлсэн

Спорт заал 

  • Тус сургууль нь өөрийн эзэмшлийн 765 м талбай бүхий өөрийн спорт заалтай. Спорт заал нь дотроо саун, душ, бялдаржуулах танхим , ширээний теннис, олимп сурталчилгааны танхим зэргээр оюутнуудад үйлчилж байна. 

Дотуур байр

  • 1995 онд анх сургуль байгуулагдсан цагаас оюутны дотуур байр нь тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Захирлын 2007 оны 08 сарын 29-ний өдрийн 176 тоот тушаалаар “Оюутны дотуур байрны дүрэм”-ийг мөрдөн ажиллаж байна:. Оюутны байр нь 950 м квадрат 160 оюутны хүчин чадалтай. Стандарчлал хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан “Оюутны дотуур байрны үйлчилгээ, ерөнхий шаардлага” стандартын дагуу ариун цэврийн өрөө/эрэгтэй, эмэгтэй/ 2, суултуур 2, эрэгтэй эмэгтэй шүршүүр, гэх мэт үйлчилгээг үзүүлж байна. Оюутны дотуур байрны оюутнуудад номын сангийн үйлчилгээг ойртуулах хэрэгцээ, боломжийг харгалзан дотуур байранд номын сангийн салбарыг ажиллуулж уншлагын тасалгаа байгуулан захилгаар ном олгон ашиглуулах үйлчилгээ үзүүлж  байна.