МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадас одонгоор ИТТ-ийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа

МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадас одонгоор ИТТ-ийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа. Ц.Оюунчимэг нь улсад тасралтгүй 37 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд  уул уурхайн салбарт шилдэг залуу мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргахад өөрийн хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа билээ. Тэрээр 2005-2013 онд Газарчин дээд сургуулийн Уул уурхайн инженер технологийн тэнхимд уул уурхайн ашиглалтын багш, 2013-2017 онд Сэрүүлэг дээд сургуульд Инженер технологийн тэнхимийн эрхлэгч, 2017 оны 9-р сараас Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байна. 2008 -2010 он хүртэл “ Ширээгийн шугуй” ХХК-ийн Уул уурхайн зөвлөх инженерээр, 2012-2014 он хүртэл “Optimal surface mining” ХХК-ийн Уул уурхайн зөвлөх инженерээр тус тус ажилласан юм.