Боловсролын салбарын анхдагчдын нэг Газарчин Дээд Сургууль нь 25 жилийнхээ ойг тохиолдуулан мөн дэлхийн нийтийг хамарсан корона вирус цар тахлын хүнд хэцүү өнөө цагт нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бакалаврын түвшний өдрийн хөтөлбөрийн нэгдүгээр курсэд шинээр элсэн суралцагчдынхаа эхний жилийн оюутны сургалтын төлбөрийг 100% чөлөөлж байна.
Боловсролын салбартаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Газарчин Дээд Сургууль нь 25 жилийн хугацаанд 10000 гаруй боловсон хүчин бэлтгэн гаргаж Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Манай төгсөгчид салбар бүртээ манлайлан ажиллаж байна.
Манай сургууль 2021-2022 оны хичээлийн шинэ жилдээ доорх мэргэжлүүдээр элсэлт авч байна.
- Аялал жуучлалын менежмент
- Эрхзүй
- Нийгэм, Эрхзүйн багш
- Нийгмийн ажилтан
- Багш гадаад хэлний боловсрол
- Бага ангийн багш
- Багш урлагийн боловсрол
- Сургуулийн өмнөх боловсролын багш
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Цахилгааны инженер
- Иргэний ба үйлдвэрийн барилга
- Механик инженер
- Санхүү, Нягтлан бодох бүртгэл
- Зочид буудал, зоогийн газрын удирдлага зэрэг бакалаврын боловсрол олгох 10 гаруй мэргэжлээр 1-р курсдээ 100% үнэ төлбөргүй суралцах боломжоор хангаж байна.
Тавигдах ерөнхий шаардлага: Шаардлагатай хичээлүүдээр ЭЕШ өгсөн байх . ЭЕШ-н босго оноо 410