Оройн анги

Оройн анги

Оройн анги

Хугацаа: 5 жил

Газарчин дээд сургуулийн  магистрын сургалтын хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм. БСШУЯ-ны 2014 оны А/370 дугаар тушаалын дагуу боловсрол судлал, боловсролын удирдлага, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, уул уурхайн ашиглалтын технологи, инженер механик, менежментийн чиглэлээр сургалтын хөтөлбөрөө батлууллан  мөрддөг. Сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн магистрант нь Боловсролын удирдлага, Боловсрол судлал, Инжинер механик, Менежментийн чиглэлээр магистрын зэрэг горилсон бүтээл туурвиж Газарчин дээд сургуулийн  Эрдмийн зөвлөлд хамгаалдаг.

 Магистрын сургалт анхлан явуулснаас хойш нийт 285 магистрант суралцаж төгссөн бөгөөд боловсрол судлал, боловсролын удирдлагын чиглэлээр 168, уул уурхайн ашиглалтын технологи, инженер механик, менежментийн чиглэлээр магистрын зэрэг горилсон бүтээл туурвин амжилттайгаар хамгаалсан байна. 

Багш нарын судалгааны ажлыг дэмжиж эрдмийн зэргийг ахиулах зорилгоор гадаад дотоодын их сургуулийн докторын сургалтанд хамруулан ажиллаж байна. 

Мэргэжлүүд

Оройн анги
Мэргэжлийн нэр Сургалтын хэлбэр Кредит
Багш урлагийн боловсрол Орой 122
Сургуулийн өмнөх боловсролын багш Орой 122
Уул уурхайн ашиглалтын технологи Орой 125
Цахилгааны инженер Орой 125
Иргэний ба үйлдвэрийн барилга Орой 125
Механик инженер Орой 125
Санхүү, Нягтлан бодох бүртгэл Орой 125