Оюутан

Оюутны байгууллага ба оюутны оролцоо

Оюутны байгууллага ба оюутны оролцоо

Оюутны холбоо нь оюутнуудыг эгнээндээ нэгтгэн, аливаа төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм.  Газарчин дээд сургуулийн оюутны холбоо 1995 онд Монголын Оюутны холбооны дэргэдэх Оюутны оролцооны бие даасан байгууллага болсон билээ. Өөрийн тамга тэмдэг, бэлгэдэл, туг, сүлд дуу, үнэмлэх, уриатай бөгөөд мөн удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан. Одоогоор тус зөвлөл нь нийт 6 гишүүнтэй, 2 тэнхимийн оюутны төлөөлөлөөс гишүүдээ бүрдүүлэн үйл ажиллагаага явуулж байна. Оюутны зөвлөл нь нийт 2 өрөөтэй, даргын өрөө 9м, гишүүдийн өрөө 10 м , нийт 19 м бүхий 2 mb интернетэд холбогдсон компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа оюутан залуусын дунд гүүр болсоор өнөөг хүртэл ажиллаж байгаа оюутны өөрийн удирдлагын байгууллага билээ. Оюутны хөгжлийн клубүүдээр дамжуулан оюутанд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. 

Оюутны холбооны үйл ажиллагааны голч чиглэл нь 

  1. Оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалж, хүсэл сонирхол байр суурийг илэрхийлэх, бие даан хөгжих нөхцлийг бүрдүүлэн ажиллах
  2. “Газарчин” дээд сургуулийн нийт оюутнуудын дунд зохиогдох олон талт үйл ажиллагааг санаачлан, хариуцан зохион байгуулах
  3. Оюутан сурч боловсроход дэмжлэг үзүүлэх, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх
  4. Багш, оюутны эвсэг харилцааг бүрдүүлж, сургуулиа хөгжүүлэх үйлсэд оюутнуудын идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх
  5. Оюутны үндэсний төв болон эрүүл мэндийн байгууллагуудаас зохиож буй аливаа сургалт болон олон нийтийн ажилд оюутнуудыг хамруулан оролцуулах
  6. Ангийн дарга нарийн хоорондын харилцаа холбоог сайжруулах
  7. Оюутнуудын санал хүсэлтийг хүлээн авч дэмжиж ажиллах, мөн сургуулийн захиргаанд уламжлах
  8. Харилцуурын гүүр хэмээгдэх мэдээллийн самбараа тогтмол шинэчлэх, оюутнуудад шинэ мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллах      

Оюутны холбооны дарга нь удирдах зөвлөлийн гишүүнээр давхар сонгогдон ажиллаж сургуулийн нийт оюутнуудын дуу хоолойг хүргэн ажилладаг болно. Оюутны холбоо нь хичээлийн жил бүрийн эхэнд тухайн жилд зохион байгуулах ажил буюу эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээг төлөвлөгөө гарган зохион байгуулж ажилладаг болно.  Үүнд: 

  1. Шинээр элссэн оюутнуудад сургуулийн танилцуулга хийх 
  2. Оюутнуудын смарт картны захиалга авах 
  3. Жил бүрийн 9 –р сарын сүүлийн долоо хоногт” Мартагдашгүй намар” арга хэмжээг сургуультай хамтран зохион байгуулдаг
  4. Оюутны ЭШБХ-д оюутнуудыг идэвхтэй хамруулж оролцуулдаг зохион байгуулдаг
  5. Жил бүр урлагийн их наадамыг зохион байгуулах ажлыг хамтран хийдэг
  6. Жил бүрийн хичээлийн жилийн эхэнд буюу 9-р сард багтаан намрын Спиртакиадыг нийт 6 төрлөөр зохион байгуулдаг 
  7. Сургуулийн аврага шалгуурлах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулдаг 
  8. Оюутны шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байн