Танилцуулга

Танилцуулга

Мэдлэг судалгаанд суурилсан их сургууль болох

Манай сургууль он жилийн түүхэндээ Монгол улсын эдийн засагт тэргүүлэгч аялал жуулчлал, зочид буудал, уул уурхайн инженер технологи, боловсролын салбаруудыг тогтвортой хөгжүүлэхэд өндөр түвшний мэдлэг, ур чадвар бүхий мянга мянган мэргэжилтэн бэлтгэн гаргаж тэд маань салбар салбартаа өөрсдийн жинтэй хувь нэмрээ оруулан амжилт бүтээлийг бий болгосоор байгаа нь бидний бахархал билээ.

Эрдэмтэн багш нарын дундуус боловсролын тэргүүний ажилтан, төрийн дээд олон медальтан, Гавьяат багш, Ардын багш цолтон төрөн гарсан нь бидний халуун дулаан хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим юм. Эрдэм боловсролын их уурхай болсон Газарчин дээд сургууль хамт олноо улам бүр эрдэмжүүлэн чадавихжуулж, ур чадварыг сайжруулан, сургалт арга зүйн судалгааны томоохон төв болж боловсролын салбартаа хошуучлагч болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Сургалтад орчин үеийн технологи, арга зүйг ашиглан оюутан бүрт хүрч, хамтран ажиллах замаар сургалтын чанарт ахиц гаргах, олон улсын жишигт ойртсон сургуулийг цогцлоох, хүмүүнлэг орчин цагийн мэргэжлийн өндөр түвшний чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Чанартай сургалт-Чадварлаг мэргэжилтэн гэсэн үзэл баримтлалаараа ажиллах болно.

Оюунаараа хошуучлагч байж, олсон амжилтаа улам бүр бататган, өөдлөн дэгжиж явахыг өлзийтэй ерөөлийг үе үеийн төгсөгч, багш, ажилчид, оюутнууд, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс, найз нөхөддөө өргөн дэвшүүлж амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийгэм, эдийн засаг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрвөх, хөгжих чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, мэдлэг-технологи-шинэчлэлд суурилсан сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршино

Мэдлэг судалгаанд суурилсан их сургууль болох

Шударга, Шуурхай, Шаргуу

Төгсөгч

0

Оюутан

0

Мэргэжил

0

Шагнал