“Miss Hollywood Mongolia - 2018” миссийн тэмцээний удирдамж

Товч танилцуулга:

Америкийн Нэгдсэн Улсад үйл ажиллагаа явуулдаг “KTZ” продакшны санаачлагаар тус улсын Санфранциско хотын “Ерөнхий консулын газар”-ын дэмжлэгтэйгээр, “Pacific marketing” компани, Азийн загварын агентлаг, “Мисс Монголиа” холбоо зэрэг мэргэжилийн байгууллагууд хамтран дэлхийгээр таран суугаа Монгол туургатан охидын “Miss Hollywood Mongolia - 2018” миссийн тэмцээнийг 2018 оны 01 дүгээр сарын 26 өдөр АНУ-ын Лос Анжелос хотод зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраар “Газарчин” дээд сургууль хамтран ажиллаж байна.

“Miss Hollywood Mongolia - 2018” миссийн тэмцээний зорилго нь дэлхийн кино урлагийн төв болсон Лос Анжелос хотод зохион байгуулагдаж дэлхийн томоохон загварын болон урлаг соёлын байгууллагуудад Монголын кино урлаг, загварын урлагийг сонирхогч залуусыг таниулах алсын ирээдүйд тэдэнд Холливүүдэд хөл тавих гүүр болох мөн монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, монгол хувцасны загвар, давуу тал болон загвар зохион бүтээгчдийн бүтээл, Монгол улсад үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүнийг өргөн хүрээгээр сурталчлахад оршино.

Тэмцээн нь өргөн цар хүрээг хамарч байгаа ба АНУ-ын болон гадаад орнуудад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын олон компаниуд, дизайн, моделийн агентлагууд, бүх төрлийн медиа үйлчилгээний байгууллагууд оролцоно.

Энэ нь Монгол Улсын авьяаслаг залуусыг дэлхийн урлагийн ертөнцөд хөл тавих боломжийг олгож байна.

Тэмцээнд оролцогчдод дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • 18-26 насны Монгол гаралтай
  • Биеийн өндөр 165см-с дээш байх
  • Гэр бүлгүй, хүүхэд гаргаж байгаагүй
  • Өөрийгөө нээн харуулах, загвар өмсөх хүсэл сонирхолтой байх
  • Англи, монгол хэлээр чөлөөтэй харилцах чадвартай байх

Тэмцээнд оролцогчидын бэлтгэх зүйлс:

  • https://www.facebook.com/misshollywoodmongolia/ энэ хаягаар орон бүртгэлийн хуудас бөглөнө.
  • Өөрийгөө илэрхийлсэн 3 хувь зураг
  • Мөн өөрийгөө илэрхийлсэн 2 минутын бичлэг хийж бэлтгэсэн байна.

Тэмцээний бүртгэлийн хугацаа: 2017.10.31 хүртэл

Тэмцээн болох өдөр:

  • 2018.01.25-ны өдөр бэлтгэл
  • 2018.01.26-ны өдөр тэмцээн албан ёсоор зохион байгуулагдана.

Тэмцээний шалгаруулалт нь дараах төрлүүдээр явагдана. Үүнд:

  • Усны хувцас
  • Үндэсний хувцас
  • Үдшийн даашинз
  • Авьяас билэг, асуулт хариулт
  • Facebook page-r хандалт авсан байдлыг мөн харгалзан үзнэ.

Шагналын сан:$3000 /Гурван мянган америк доллар ба

дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн/

Тэмцээнд оролцогчдыг нэгдсэн байдлаар визэнд оруулах ба газар газраас грүппээрээ болон дангаараа очиж байгаа оролцогчдыг зохион байгуулагчид хүлээн авна.


Оролцогчдоос гарах зардал нь: Хамтрагч байгууллагуудын хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой

  • Бүртгэлийн хураамж 450$
  • Замын зардал $1200
  • Буудлын үнэ 1 хоногийн $50

Монгол дахь төлөөлөгчийн газрын хаяг, байршил:

УБ хот, БЗД, 19-р хороо “Газарчин” дээд сургууль

Утас: 99116210, 99642999

Зохион байгуулагчидтай холбогдох:

misshollywoodmongolia@gmail.com

Phone: 310 998 7216, 424 269 8335

1

“ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал-IV

ТАНИЛЦУУЛГА “Газарчин”дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А.Дамдинбазар нь Монгол улсын боловсролын салбарт анхны хувийн хэвшлийн дээд сургуулийг байгуулж, ая...

2

Газарчин дээд сургуулийн 2019 оны элсэлтийн журам

Газарчин дээд сургуулийн захирлын                    &nb...

3

МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадас одонгоор ИТТ-ийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгч Ц.Оюунчим...

4

Эрдмийн баяр-2019

Газарчин дээд сургуулийн 20 дахь удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ жил бакалавр болон магистрийн зэргийн нийт 260 гаруй төгсөгчид Эрдмийн баяраа хийлэ...

5

Саруул ухаанд Эрүүл бие - Эрүүл биед Саруул ухаан спортын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Газарчин дээд сургууль дээр мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд ар араасаа арга хэмжээ зохион байгуулагдсаар байна. Инженер технологи, Боловсрол судлалын тэнхим хам...

6

Эртэч Газарчин аянд "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал Ш.Хишигсүрэн оролцож мэдлэгээ хуваалцлаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг Эртэч Газарчин аянд маань "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал, Монголын Телевизүүдийн холбооны тэргүүн дээд "Шилдгийн...