ЭРТЭЧ ГАЗАРЧИН АЯН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Энэ сарын 12-нд Газарчин дээд сургуулиас уламжлал болон зохион байгуулагдаж буй “Эртэч Газарчин” аян гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа. Монголчууд эрт босвол нэгийг сонсоно, барс цагт босвол өдрийн хэрэг бүтнэ. Өдрийн хэрэг бүтвэл насны хэрэг бүтнэ гэдэг.Уг аян нь эрдэмтэн судлаач, доктор, профессор мөн салбартаа амжилт гаргаж, ихийг хийж бүтээсэн эрхмүүдийг өглөөнийхөө уулзалтад урьж тэдний туршлагаас хуваалцах зорилготой аж. 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийн аяны хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг урьж оролцуулжээ. Л.Гантөмөр боловсрол гэж юу вэ?, боловсролыг хэрхэн мэдлэг болгож ашиглах вэ?, хэрвээ амжилтад хүрсэн бол цаашид яаж өөрийгөө хөгжүүлсээр байх вэ? зэрэг илтгэл зөвлөгөөнүүдийг өгч ярилцлаа. Газарчин дээд сургууль нь аялал жуулчлалын анхны сургууль бөгөөд уул уурхай, инженер технологи, багш боловсролын чиглэлийн мэргэжилтэнг хувийн хэвшлийн дээд сургуулиудаас хамгийн анх бэлтгэж эхэлсэн 23 жилийн туршлагатай ууган сургууль ажээ. Газарчин дээд сургууль нь засгийн газрын баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр магистр, бакалаврын түвшний долоон мэргэжлийг өдөр, орой, эчнээ, онлайн, хөрвөх хэлбэрээр сургалтаа явуулж байна.





1

“ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал-IV

ТАНИЛЦУУЛГА “Газарчин”дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А.Дамдинбазар нь Монгол улсын боловсролын салбарт анхны хувийн хэвшлийн дээд сургуулийг байгуулж, ая...

2

Газарчин дээд сургуулийн 2019 оны элсэлтийн журам

Газарчин дээд сургуулийн захирлын                    &nb...

3

МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадас одонгоор ИТТ-ийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгч Ц.Оюунчим...

4

Эрдмийн баяр-2019

Газарчин дээд сургуулийн 20 дахь удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ жил бакалавр болон магистрийн зэргийн нийт 260 гаруй төгсөгчид Эрдмийн баяраа хийлэ...

5

Саруул ухаанд Эрүүл бие - Эрүүл биед Саруул ухаан спортын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Газарчин дээд сургууль дээр мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд ар араасаа арга хэмжээ зохион байгуулагдсаар байна. Инженер технологи, Боловсрол судлалын тэнхим хам...

6

Эртэч Газарчин аянд "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал Ш.Хишигсүрэн оролцож мэдлэгээ хуваалцлаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг Эртэч Газарчин аянд маань "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал, Монголын Телевизүүдийн холбооны тэргүүн дээд "Шилдгийн...