Эртэч Газарчин аян өргөн дэлгэр болж өнгөрлөө

Уламжлал болгон зохион байгуулдаг Эртэч Газарчин аянд маань "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал, Монголын Телевизүүдийн холбооны тэргүүн дээд "Шилдгийн шилдэг сэтгүүлч, Алтан шонхор" шагналт Ш.Хишигсүрэн уригдан ирж багш, ажилтан, суралцагсдын оюунд хөрөнгө нэмэх буяны цагаан замын үргэлжлэл боллоо. 


Тэрээр "Эрин үе: Залуучууд, Боловсрол" сэдвээр лекц тавьсан юм. Лекцэд залуучуудын өнөөгийн боловсрол хандлага, Монголын залуучууд дэлхийд хаана явж байгаа тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн хүний насны тухай, хичнээн их оюуны чадвар, чадалтай болохыг олон жишээн дээр тайлбарлан ярьсан нь хүмүүст илүү өгөөжтэй сайхан сургалт боллоо. Түүнчлэн монголын өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын нэг "Цахим орчин, түүний хэрэглээ" ямар байгаа талаар тайлбарлан соёлтой ухаалаг ашиглахыг уриалсан юм. Энэ үеэр манай эрдэмтэн мэргэд уригдан ирж өөрсдийн сэтгэгдлээ хуваалцан лекцийн гол утга санааг дүгнэн, оюутан залууст захиас, сургамж хэлж байлаа. 


1

"ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

2

"Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

3

​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

4

2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

5

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

6