“ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал-IV

ТАНИЛЦУУЛГА

“Газарчин”дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А.Дамдинбазар нь Монгол улсын боловсролын салбарт анхны хувийн хэвшлийн дээд сургуулийг байгуулж, аялал жуулчлал, боловсрол судлал төдийгүй, геологи, уул уурхай, геодези маркшейдер зэрэг эрдэс баялгийн салбарын олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, эрдэм судлалын ажлыг өрнүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж, хувь нэмэр оруулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, судлаач, удирдах ажилтан байв.

Энэ эрхэмийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, 2016 оноос эхлэн “Газарчин” дээд сургуулийн дэргэдэх зөвлөлүүд болон нийт хамт олноос мэргэжлийн чиглэл нэгт байгууллага, хүмүүс, эрдэмтэн судлаачид, оюутан суралцагчдыг урин оролцуулж “Эрдэм судлал, эрдэс баялаг” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэхүү хурлыг IV дэх удаагаа 2019 оны 11-р сарын 22-ны өдөр зохион байгуулах тул Эрхэм таныг морилон ирэхийг урьж, илтгэл өгүүллээ тавьж хэлэлцүүлэхийг хүсье.

Энэхүү хуралд боловсрол судлал, аялал жуулчлал, эрдэс баялгийн мэргэжлийн чиглэлээр илтгэл өгүүлэл, бүтээлээ ирүүлж, хэлэлцүүлж, хэвлүүлэн нийтлүүлэх бололцоотой бөгөөд уг хурлын хэлэлцүүлэг дараах хэсэг бүлэгтэй байна. Үүнд:

  • Боловсрол судлал, сургалтын технологи-менежмент
  • Аялал жуулчлал, түүх соёл, зан заншил, байгаль дэлхий
  • Эрдэс баялгийн салбарын эрх зүй, технологи менежмент
  • Танин мэдэхүй, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа

Хурлын илтгэлүүдийг ном, сэтгүүл зүйн ангиллын ISBN 978-99978-4-082-0 дугаартай эмхэтгэл болгон хэвлүүлж, салбарынхан болон өргөн олонд түгээнэ.

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын эмхэтгэлийн өгүүлэл бичих заавар

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Эрдэмтэн, багш нар, салбарын мэргэжилтэн судлаачид, оюутан суралцагсад эрдэм шинжилгээ, онол арга зүй, судалгааны бүтээлийг өөрийн орны болон гадаадын байгууллага, хүмүүст өргөнөөр сурталчилах зорилгоор “Газарчин” дээд сургуулиас жилд нэг зуугаас доошгүйг эмхэтгэн гаргах “Эрдэм судлал, эрдэс баялаг” эмхэтгэлд нийтлүүлнэ.
  2. “Эрдэм судлал, эрдэс баялаг” бүтээлийн эмхэтгэл нь олон улсын ном, сэтгүүл зүйн ангиллын ISBN 978-99978-4-082-0 дугаартай байна.
  3. Сэтгүүлийн зөвлөлийг “Газарчин” дээд сургуулийн Захирлын тушаалаар байгуулна.

Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна.
  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
  • Хураангуй
  • Түлхүүр үг
  • Оршил
  • Өгүүллийн үндсэн хэсэг
  • Дүгнэлт
  • Ишлэл татсан ном, зохиолын нэрс
  • Зохиогчийн тухай.

2. Өгүүлэл нь 297x210мм (A4) хэмжээтэй 8 хуудсанд багтсан байна.

Гурав. Илтгэлийн агуулгад тавигдах шаардлага

  • Бодит байдалд хэрэгжиж болохуйц, шинэлэг санаа дэвшүүлсэн,
  • Тулгамдсан асуудлыг олж харж, илрүүлсэн байдал
  • Бодит мэдээлэл ашиглаж, баримт материал хавсаргаж баталгаажуулсан,
  • Судалгаа, шинжилгээний тодорхой арга хэрэгслүүдийг ашигласан байна,
  • Ишлэл зүүлтийн заалт бичих,
  • Ашигласан ном, судалгааны ажил, материалын жагсаалт бичих,
  • Удиртгал, илтгэлийн агуулга, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал хийнэ,
  • Эх сурвалж тоо болон чанарын баримтад тулгуурласан байдал

Дөрөв. Шагналын сан

1,500,000.00₮ /нэг сая таван зуун мянган төгрөг/. Багш, оюутан гэсэн ангилалаар шалгаруулалт явагдана.

Тав. Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын зохион байгуулалт

Хуралдааныг 2 үе шаттайгаар явуулна.

I шат.    Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээл шалгаруулахад профессор, багш нар ажиллаж 2019 оны 11 дүгээр сарын 11-13-ны хооронд тодорхой шалгуур үзүүлэлтээр урьдчилан шүүмж, саналаа өгч, дүгнэн шалгарсан илтгэлийг II шатанд хэлэлцүүлнэ.

II шат.  Шалгарсан илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-нд хичээлийн А-байрны хурлын танхимд нээлттэйгээр хэлэлцүүлнэ.

Илтгэлийн материалыг хэвлэмэл болон файл (docx. pdf) хэлбэрээр 2019 оны 11-р сарын 12-ны өдрийг дуустал “Газарчин” дээд сургуулийн хичээлийн А байрны 2 давхар 211тоотод  Маркетинг, хүний нөөцийн албаны дарга  Д. Янжмаа хүлээн авна.

Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11-р сарын 22-ны өдөр Газарчин дээд сургуулийн хичээлийн А байрны хурлын танхимд болно.

Илтгэл хүлээн авах цахим хаяг: marketing.gazarchin@gmail.com

Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazarchin.edu.mn хаяг

Gazarchin university of Mongolia facebook хуудас болон

98062222, 86072222 дугаарын утсаар авч болно.

1

“ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал-IV

ТАНИЛЦУУЛГА “Газарчин”дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А.Дамдинбазар нь Монгол улсын боловсролын салбарт анхны хувийн хэвшлийн дээд сургуулийг байгуулж, ая...

2

Газарчин дээд сургуулийн 2019 оны элсэлтийн журам

Газарчин дээд сургуулийн захирлын                    &nb...

3

МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадас одонгоор ИТТ-ийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгч Ц.Оюунчим...

4

Эрдмийн баяр-2019

Газарчин дээд сургуулийн 20 дахь удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ жил бакалавр болон магистрийн зэргийн нийт 260 гаруй төгсөгчид Эрдмийн баяраа хийлэ...

5

Саруул ухаанд Эрүүл бие - Эрүүл биед Саруул ухаан спортын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Газарчин дээд сургууль дээр мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд ар араасаа арга хэмжээ зохион байгуулагдсаар байна. Инженер технологи, Боловсрол судлалын тэнхим хам...

6

Эртэч Газарчин аянд "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал Ш.Хишигсүрэн оролцож мэдлэгээ хуваалцлаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг Эртэч Газарчин аянд маань "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал, Монголын Телевизүүдийн холбооны тэргүүн дээд "Шилдгийн...