Элсэлтийн журам

                                          ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ

                                          ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

                                                             ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1. Энэхүү журмыг Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.

1.2. Газарчин дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. Аймаг орон нутгаас Газарчин дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагааг "Аймаг, орон нутгаас Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд сургууль,  коллежид  2016 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс, тус сургуулиас тухайн аймагт элсэлтийн ажлаар томилогдсон баг (багш, оюутан) зохион байгуулна.

1.4. Улаанбаатар хот дах элсэлтийн үйл ажиллагааг “Газарчин дээд сургуульд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Газарчин дээд сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна.

1.5. Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БСШУЯ-наас баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.6. Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг http://www.gazarchin.edu.mn/ портал сайтаас авч болно.

1.7. Элсэлтийг Газарчин дээд сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн үйл ажиллагааны дэгийн дагуу элсэлтийн комисс зохион байгуулна.

    ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

    2.1 Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь хоёр үе шаттай явагдана.

    2.1.1. Газарчин дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэн Хавсралт №1-д заасан элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.

    2.1.2. ЭЕШ өгч, энэхүү журмын 3 ба 5-д заасан болзлыг хангасан иргэний  өргөдлийг мөнхүү хавсралтад заасан хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулалт хийнэ.

    2.2  Газарчин дээд сургуулийн захирлын тушаалаар элсэлтийн комисс томилох бөгөөд тус комисс элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

    2.3  Элсэлтийн комисс нь элсэхээр хүсэгчийн материалыг хүлээн авах, шалган магадлах, элсэлтийн ажлын явцад хяналт тавих, шийдвэр гаргах, санал гомдлыг барагдуулах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэнэ.

    2.4  Хөдөө орон нутаг дахь элсэлтийн үйл ажиллагааг Монголын их дээд сургуулиудын консорциум /МИДСК/, орон нутагт элсэлт зохион байгуулах төлөөлөгч нар зохион байгуулна.

    2.5  Газарчин дээд сургуульд элсэхийг хүсэгчид мэдээллийг  сургуулийн www.gazarchin.edu.mn сайт, https://www.facebook.com/pages... хуудаснаас авах ба лавлах тодруулах зүйл гарвал - nzulaa14@gmail.com,baigalmaa.gazarchin@gmail.com,dawaasuren.gazarchin@gmail.com электрон шуудангийн хаягаар болон 70166006, 8811-2739,  9911-6210,     9902-1305, 9860-6567  дугаараар хандаж болно.

      ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

      3.1  Элсэхийг хүсэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.

      3.2  Энэхүү журмын Хавсралт -д мэргэжил тус бүрээр заасан аль нэг хичээлээр ЕШ өгч 480-с дээш оноо авсан байх.

      3.3  Шаардлагатай нөхцөлд элсэхийг хүсэгч нь тус журмын хавсралтад заасан хичээлүүдээр ЭЕШ-ийн оноо 480 хүрээгүй бол ЕШ өгсөн аль нэг шалгалтын оноо 480 болон түүнээс дээш байвал тус сургуульд элсэн орох боломжийг хангана.

        ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙН ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА ШАЛГАРУУЛАХ

        4.1  Энэхүү журмын 3 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан бол Газарчин дээд сургуульд  2017 оны 07-р сарын 10-ны дотор элсэх хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ.

        4.2  Газарчин дээд сургуульд Улаанбаатар хотоос элсэхийг хүссэн иргэд дараах баримтуудыг бүрдүүлж Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, шуудангийн 22-р салбар ШХ-69, Газарчин дээд сургуулийн Элсэлтийн комисст гэж хаяглан шуудангаар ирүүлж болно. Үүнд:

          ТАВ. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ

          5.1  2015-2016, 2016-2017 оны хичээлийн жилд Улсын газар зүй, биологи, математик, физик, гадаад хэлний олимпиадуудад 1-10-р байр эзэлсэн бол 3.2 заалтад хамруулахгүйгээр мэргэжил сонгуулан шууд элсүүлэн суралцуулна.

          5.2  Олон улсын болон улсын чанартай олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарсан сурагчдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.

          5.3  Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.

          5.4  Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (480)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.

          5.5  Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.

            ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

            6.1  Элсэгчдийг 2017 оны 08-р сарын 25-31-ний өдрүүдэд бүртгэж 09-р сарын  01-нд хичээл эхэлнэ. Заасан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.

              6.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрэн эхээр нь авч, өөрийн биеэр Газарчин дээд сургуульд дээр ирнэ. Үүнд.

              1. Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхгүй бол тухайн орон нутгийн Иргэний бүртгэл мэдээллийн байгууллага /ИБМБ/-аас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт

              2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

              3. Сурагчийн хувийн хэрэг

              4. Сурагчийн тухайн төгссөн сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт

              5. ЕШ-ын батламж

              6. 2015 оны 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь

              7. Сургалтын төлбөр /сургалтын төлбөрийн хэмжээг жич зарлана/

              8. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг         

              4.3  Энэхүү журмын 4.2-т заасны дагуу шуудангаар бүртгүүлсэн иргэдийн баримттай Газарчин дээд сургуулийн элсэлтийн комисс танилцаж, элсэлтэд тооцох ЕШ оноогоор жагсаан, элсүүлэх тухай шийдвэрээ гаргана.

              4.4  Онооны жагсаалтыг 2017 оны 07-р сарын 10-ны өдөр гаргаж, өргөдөл гаргасан иргэдийн бүртгэлийн дугаарын хамт сургуулийн вэб хуудсаар болон самбарт мэдээлж нийтэд зарлана.

              4.5  Элсэх эрхийн бичгийг 2017 оны 07-р сарын 10-нд онооны жагсаалтын дагуу хяналтын тоонд багтаан мэргэжил сонгуулан, эрхийн бичиг олгоно. Эрхийн бичиг олгоход бүрдүүлэх материалыг тухайн үед нь зарлах болно.
              1. Энэхүү журмын хавсралт /1/-д заасан загварын дагуу гараар бичсэн өргөдөл

              2. Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхгүй бол тухайн орон нутгийн Иргэний бүртгэл мэдээллийн байгууллага /ИБМБ/-аас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримтын хуулбар.
              3. Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар

              4. ЕШ-ын батламжийн хуулбар

              5. Бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг Голомт банкны 1102100075 тоот дансанд тушаасан баримт

              6. Энэхүү журмын 5-р заалтыг үндэслэн өргөдөл гаргагч нь холбогдох шагнал, тодорхойлолт бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлнэ.

              1

              "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

              Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

              2

              "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

              2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

              3

              ​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

              Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

              4

              2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

              Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

              5

              Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

              Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

              6

              Онцлох мэдээ

              08-24-2016

              Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

              08-24-2016

              Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

              08-24-2016

              Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

              Дэлгэрэнгүй