Шинэ номын мэдээ

Зохиогч: Сүзаань Колинз

Орчуулагч: Б.Батчимэг

Номын нэр: Өлсгөлөн тулаан

Хэвлэгдсэн он: 2011

Хэвлэлийн газар: Мон судар ХГ

Хаана хуваарилагдсан: Чөлөөт сонголт-1

Номын утга: Уг номонд: Хуучнаар Хойд америк гэгддэг байсан газрын буурин дээр арван хоёр дүүргээр тойруулсан гэрэлт ордонтой Панем үндэстэн байдаг.Засгийн ордон маш хэрцгий, балмад бөгөөд дүүрэг тус бүрээс 12-18 насны охин, хүү хоёрыг гаргуулж, амь өрссөн тэмцээнд оролцуулахыг шаарддаг.
16 настай Катнис ээж, дүүгийнхээ хамт амьдарна. Нэг л өдөр дүү нь тэмцээнд оролцохооор сонгогдоход тэр үүнийг нэг ёсны үхэх ял гэж үзээд, оронд нь явахаар шийддэг. Тэрбээр олон удаа үхэлтэй нүүр тулж, тэмцээнээс амьд гарах магадлал тун бага болно. Гэвч хамгийн хүчтэй оролцогч болон хувирдаг. Ингээд Катнис тэмцээнд түрүүлж амьд үлдэх, хүнлэг чанар хоёрын аль нь чухал болохыг, амьдрал хайр хоёрын аль нь илүү болохыг сонгох хэрэгтэй болно.
Зохиолч уг зохиолдоо айдас түгшүүр, адал явдал, гүн ухаан, хайр дурлал, хүн төрөлхтний ирээдүйг тун сонирхолтойгоор харьцуулан гаргажээ.


Зохиогч: Сүзаань Колинз

Орчуулагч: Ж. Тэгшзаяа

Номын нэр: Галаар наадагсад

Хэвлэгдсэн он: 2012

Хэвлэлийн газар: Мон судар ХГ

Хаана хуваарилагдсан: Чөлөөт сонголт-1

Номын утга: Уг номонд: Амь өрссөн сорилтыг давсны эцэст Катнис “Өлсгөлөн тулаа”-ны ялагч болно. 12 дугаар бүсийн оролцогчид болох Катнис Эвердин, Пийта Мелларк хоёр ер бусын байдлаар “Өлсгөлөн тулаан”-аасамьд гарч чаддаг. Тийнхүү Катнис гэр бүлийнхэн, олон жилийн найз Гэйл дээрээ эсэн мэнд эргэж ирэх боловч нөхцөл байдал түүний хүссэнээр болсонгүй. Гэйл түүнтэй албан ёсны, хүйтэн хөндий харилцаж Пийта хоёрын үйлдлээс болж бүсүүд Капитолын эсрэг босох байдалд хүржээ.
Эцэстээ гал болон дүрэлзэх тэмцлийн оч үсэргэсэн юм биш байгаа гэж Катнисийн сэтгэл зовно. Хамгийн гачлантай нь тэр Капитолын эсрэг босох хүчгүйгээ мэдрээд байв. Катнис, П|ийта хоёр “Ялагчдын тойрон аялал” хэмээх уламжлалт, харгис үйл ажиллагаанд оролцож, бүс нэг бүрээр зочлохдоо нөхцөл байдал төсөөлснөөс нь хурцадсныг ойлгоно. Тэр хоёр гагц энэ боломжийг л ашиглаж, ухаангүй дурлалаасаа болоод бодлогогүй алхам хийсэн гэдгээ Панемын иргэдэд итгүүлж, эсэргүүцлийн уур амьсгалыг намжааж чадахгүй л бол тэднийг аймшигт шийтгэл тосох болно.
“Өлсгөлөн тулаан” гурвал зохиолын дэд дэвтэр “Галаар наадагсад” романд зохиолын үйл явдал туйлдаа хүрч, Катнис Эвердин урьд өмнө байгаагүй хэцүү сорилтой тулгарна. Санаанд оромгүй сонирхолтой эргэлтүүд уншигчдын сэтгэлд хүрч, цочроох нь дамжиггүй.


Зохиогч: Гармин Галло

Орчуулагч: А.Арвий

Номын нэр: Стив жобс ба түүний илтгэх урлагийн гайхамшиг-II“Аррle”-ийн удирдагчийн инновацийн нууцууд

Хэвлэгдсэн он: 2015

Хэвлэлийн газар: Тодорхойгүй

Хаана хуваарилагдсан: Чөлөөт сонголт-1, Үндсэн фонд-2

Номын утга: Уг номонд: Apple компанийг үүсгэн байгуулагч Стив жобсын хэрхэн амжилтанд хүрсэн тухай өгүүлэхээс гадна түүний амьдралдаа хэрэгжүүлсэн зарчмуудын тухай өгүүлнэ. Үүнд:

1-р зарчим “Дуртай юмаа хий” Тархи чинь хараахан мэдээгүй байгаа чзөн билэг чинь таны хэн болохыг хэдийнэ тодорхойлсон байдаг. Тиймээс өөрийн зүрх сэтгэл, зөн билэгийг зоригтой дага.

2-р зарчим “Орчлон ертөнцөд мөрөө үлдээ” Бид байдаг л нэг бүтээгдэхүүн хийснээс хамаг бүхнээрээ дэнчин тавиад ч хамаагүй хорвоод цор ганц юм үйлдвэрлэхийг илүүд үздэг.

3-р зарчим: “Тархиа шинээр асаа” Бүтээлч чанар гэдэг бол ердөө л зүсэн бүрийн зүйлсийн нэгдэл.

4-р зарчим “Бүтээгдэхүүн бус, харин мөрөөдлөө худалд” Өөрчлөн байгуулагчдыг, уран бүтээлчдийг, шинийг санаачлагчдыг хүмүүс солиотой амьтад гэж нэрлэхийг би олон удаа сонсож байлаа. Харин бид бол тэдний солиорлоос нь тэдний суу билэгийг нь харж байна, эд бол бидний зориулан компьютер бүтээх тэр л хүмүүс юм шүү.

5-р зарчим “Мянган боломжинд ч үгүй гэж хэлээрэй” бид хийж байгаа юмаараа төдийгүй, хийгээгүй юмаараа би төдий чинээ бахархдаг.

6-р зарчим “Хэрэглэгчидтэй харьцах өөрийн гэсэн туршлага бүтээгээрэй” Хүмүүс зүгээр л ямар нэгэн персональ компьютер худалдаж авахыг хүсдэггүй. Тэд үүгээр ямар ид шид бүтээх чадвартай гэдгийг мэдэхийг хүсдэг төдийгүй биднийг нүдэн дээр нь хийж үзүүлэхийг шаарддаг. Энэ бүгдийг энэ номноос мэдэрэх болно.


Зохиогч: Стевен Р.Кови

Орчуулагч: С.Тунгалаг

Номын нэр: Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал

Хэвлэгдсэн он: 2015

Хэвлэлийн газар: Хөх Монгол принтиг ХХК

Хаана хуваарилагдсан: Чөлөөт сонголт-1, үндсэн фонд -1

Номын утга: Уг номонд: Хүн мөнх амьдардаггүй, харин ном болон хүний санаа мөнх юм. Та энэхүү номын хуудсуудыг эргүүлж байхдаа Стевен Кови хүч чадлынхаа оргилд гарч чадсн болохыг мэдэрнэ. “Би үүнд огтхон эргэлзэхгүй байна, танд би ингэж л тусалмаар байна”- та ч бас үүнийг ойлгоосойгэж хүсч байна, та бас үүнээс суралцаасай, таныг одоогийн байгаасаа илүү болоосой, илүү хөрөнгө оруулалтыг өөртөө хийгээсэй, тэр хирээрээ амьдралаа аз жаргал болоосой” гэх мэт түүнийг өгүүллүүдээс мэдрэх болно.

Дадал 1: Идэвхтэй бай

Дадал 2: Төгсгөлийг төлөөлж эхлэх

Дадал 3: Эхний асуудлыг эхэнд нь тавь

Дадал 4: Ялалт

Дадал 5: Эхлээд ойгохыг, дараа нь ойлгогдохыг хичээ

Дадал 6: Хамтын ажиллагаа

Дадал 7: Хөрөөгөө хурцлахуй


Зохиогч: Нам Ин Сүг

Орчуулагч: О.Оюунжаргал

Номын нэр: Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг

Хэвлэгдсэн он: 2012

Хэвлэлийн газар: Үзэмжит төгс урланХХК

Хаана хуваарилагдсан: Чөлөөт сонголт-1, Үндсэн фонд -1

Номын утга: Уг номонд: Хорин нас бол гэнэн хонгор, хиргүй тунгалаг гэсэн пайз зүүгээстэй байдаг нас. Тийм учраас залуу бүсгүйчүүд хувиа хичээгч, зальтай амьтай болох нь гэнэн хонгор байдал, хорвоо ертөнцийг чиглэсэн хүсэл мөрөөдлөө үзэл баримталд баригдсан байдаг. Гэвч ажил мэргэжил, гэрлэлт, байр сууриа бэхжүүлэх зэрэг амьдралын чухал сонголтын агшинд байгаа хорин настангууд эрүүл мэнддээ анхаарч, мөнгө, найдвартай ажлын байр, аз жаргалтай гэрлэлтийг мөрөөдөх нь зүй ёсны хэрэг бөгөөд тэгэх ч ёстой. Гадаад төрхөө гоё сайхан байлгахад цаг зав, хуучин чармайлт гаргаж, өөрийгөө язгууртан шиг хүндэлж, мөнгө олоход оюунаа дайчилж, өөрөөсөө илүү хүмүүстэй илүү найзалж нөхөрлө. Өөрийгөө ингэж хайрладаг, ухаантай эмэгтэйн аз жаргалтай амьдрах нууцад нэвтрэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү номын хуудас дэлгээстэй байх болно.


Зохиогч: Ду Юүншень

Орчуулагч: Н.Мөнгөнтуяа

Номын нэр: Амжилтанд хүрэхийм амархангэж үү? Амжилт чамд маш ойрхон.

Хэвлэгдсэн он: 2012

Хаана хуваарилагдсан: Чөлөөт сонголт-1, үндсэн фонд -1

Номын утга: Уг номонд: Хэрхэн хамгийн шилдэг нь байх, удирдагч хүн ямар байх, яаж баян чинээлэг болох, бусадтай хэрхэн хамгийн сайн харилцаатай болох, яаж сэтгэл зовохгүйгээр амьдрах, бие, сэтгэлээрээ эрүүл байх, 21-р зууны амжилтын нууц нь юу болох, далд ухамсарын хүч мэдлэгийн хүчээс илүү юугэх зэрэг амжилтанд хүрэх олон аргуудыг энэхүү номноос уншаарай.


Зохиогч: Б.Батзаяа

Номын нэр: Залуу манлайлал хувьхүний хөгжил

Хэвлэгдсэн он: 2015

Хэвлэлийн газар: Тэнгэрлэг үсэг ХХК

Хаана хуваарилагдсан: Чөлөөт сонголт-1, үндсэн фонд -1

Номын утга: Уг номонд: Илтгэх ур чадвар, багаар ажиллах чадвар, цагийн менежмент, харилцааны ур чадвар, мэтгэлцээн, эссэ бичих ур чадвар, албан бичиг хөтлөлтийн тухай цогц ойлголтыг таньд өгөх болно.


Зохиогч: Мүраками Харүки

Орчуулагч: О.Жаргалсайхан

Номын нэр: Мүраками Харүки -1084 1, 2, 3-р дэвтэр

Хэвлэгдсэн он: 2014

Хэвлэлийн газар: Мон судар ХГ

Хаана хуваарилагдсан: Чөлөөт сонголт-1

Номын утга: Харин Мүраками Харүки“1Q84” бүтээлээрээ алсхан өнгөрсөн цагийн тухай одоо цагт бичжээ. 2009 онд 1Q84 буюу 1984 оны тухай. Арилж алга болсон “Big Brother” дарангуйлагч том ахын орыг “Little People “ хэмээх бяцхан хүмүүс гарч ирж эзэлжээ. Гайхалтай харьцуулал юм, тэд шувууны ханиад шиг, тусгай нөхцөл доор гарч ирдэг, нүдэнд харагдаж гарт баригддаггүй фактор, эсвэл бидний дотор бүгэж байдаг ямар нэг зүйл, үнэн ч юм шиг худлаа ч юм шиг, тэд сайн зүйл үү, саар зүйл үү, бодитой байдаг эсэх нь ч тодорхойгүй, гэхдээ л бидний хөлийн алхам бүрийг ухаж сүйтгээд байдаг. Ухах ухахдаа их хорлонтой, хамгийн эмзэг хэсэг рүү мяраана. Хүний, нийгмийн хамгийн эмзэг хэсгийг онилж байдаг.

Энэ хорвоод туйлын сайн ч гэж үгүй, туйлын муу ч гэж үгүй. Сайн муу гэдэг тус тусдаа хатуу тогтсон байдаггүй, ямагт ээлжилж байдаг. Нэгэн сайн зүйл дараагийн агшинд муу болон хувирах эсвэл эсрэгээрээ ч байна. Хамгийн чухал нь хөдөлж ээлжилж байдаг тэрхүү сайн муу хоёрын тэнцвэрийг олох нь чухал юм. Тэнцвэр өөрөө сайн зүйл гэж Мүраками Харүки “1Q84” бүтээлээрээ хэлэх гэсэн болов уу. Жинхэнэ утга зохиол оюуны хүлээсийг сөрөн түлхэх хүч болж байдаг.

1

Харин тэрхүү хөгжлийгМонгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийгМонгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийгМонгол ул...

Онцлох мэдээ

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Дэлгэрэнгүй