Түүхэн товчоо

Тус сургууль нь тухайн үеийн Шинжлэх ухаан боловсролын сайдын 1995 оны 06-р сарын 29-ний өдрийн 136 тоот тушаалаар “Газарчин” нэртэйгээр байгуулагдсан.

2018 он хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, Боловсрол соёл шинжлэх ухааны яамаар аттестатчилагдсан, аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн анхны сургууль юм.

20 гаруй жилийн түүхэн замналтай тус сургууль нь уул уурхайн, аялал жуулчлал, боловсролын чиглэлийн 30 гаруй мэргэжлээр бакалавр, магистрын сургалтыг өдөр, орой, эчнээ хэлбэрээр явуулж байна.

АНУ-ын Бизнесийн сургууль хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP), APQN Ази номхон далайн чанарын сүлжээ байгууллага /APQN/-ийн стандарт шалгуурыг хангаж 2015 онд гишүүнээр элсэн сургалтын чанарыг олон улсын жишигт хүргэхээр зорин ажиллаж байна.

Засгийн газрын 2014 оны 71 тоот тогтоолоор баталсан “Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл”-ээс магистрын түвшний 1, бакалаврын түвшний 7 мэргэжлээр сургалт явуулж байгаа онцлог давуу талтай.

Сургуулийн түүхэн үйл явдлын тоймын он дараалал

1995-1996 оны хичээлийн жил:

  • 1995.06.29 Монгол улсын эдийн засагт тэргүүлэх салбаруудын нэг болж байгаа Аялал жуулчлал, зочид буудлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Газар” ХХК-ийн санаачлага, хөрөнгө оруулалтаар, Шинжлэх Ухаан, Боловсролын сайдын 136 тоот тушаалаар батлагдаж байгуулагдсан.
  • 1995.09.01 Анхны хичээлийн жилдээ 48 оюутан, 18 багштайгаар сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Мөн оюутны зөвлөлөө байгуулав.
  • 1996.06.02 Анхны хээрийн дадлагыг газарзүйн багш Г.Содгэрэл Тэрэлжийн ойролцоо Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт орших Техникийн их сургуулийн дадлагын талбайд I курсийн оюутнуудыг удирдаж хийлгэв.
1997-1998 оны хичээлийн жил:
  • Герман улсын мэргэжилтэн Х.Вебер зөвлөх багшаар урилгаар ирж ажиллав.
  • Сургалтын албыг шинээр байгуулж, даргаар нь дэд доктор Ш.Шагдар ажиллав.
  • Мэргэжлийн бие даасан тэнхмүүдийн анхны зохион байгуулалтыг хийж, Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгчээр багш Д.Гантөмөр, Аялал жуулчлалын тэнхмийн эрхлэгчээр магистр багш Г.Содгэрэл, Оюутан хариуцсан деканаар Д.Найданжав, Сургалтын албаны анхны менежерээр Ж.Долгормаа нар тус тус томилогдон ажиллав.

1998-1999 оны хичээлийн жил:

  • Герман улсын мэргэжилтэн Х.Вебертэй хамтран “Аялал жуулчлалын удирдлага зохион байгуулалт” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг Европын ижил төрлийн сургуулийн түвшинд дүйцэхүйц хэмжээнд боловсруулав.
  • Спорт аялалын “Газарчин” клубыг байгуулж, улмаар Монголын спорт аяллын холбооноос зохион байгуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын “Туриад-1999” тэмцээний аварга багааршалгарав.
  • Анхны төгсөлтөө хийж анхны мэргэжилтэнгүүдээ өлгийдөн авлаа.

1999-2000 оны хичээлийн жил:

  • Аялал жуулчлалын тэнхмийн 5 багш тус сургууль дээр хэрэгжиж байгаа Темпус-Төслийн хүрээнд Бельги улсын Брюселийн чөлөөт их сургууль дээр 1 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэв.
  • 2000 ам долларын өртөг бүхий өөрийн интернетийн төвтэй болов.
  • “Туриад-2000” тэмцээнд түрүүлэв.

2000-2001 оны хичээлийн жил:

  • 2001 оны спорт аяллын хотын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний IV байр эзлэв.
  • “Туриад-2000” тэмцээнд түрүүлэв.
  • 2000 он Багш Доктор /Ph.D/, дэд профессор Ш.Шагдар Монгол улсын Гавьяат багш цолоор шагнагдав.
  • “Аялал жуулчлалын эдийн засагч”, “Аялал жуулчлалын газарзүйч /хөтөч/” гэсэн хоёр мэргэжлээр шинэ анги нээж ажиллуулахаар зохих зөвшөөрлийг авч, 2 ангид нийт 50 оюутан элсүүлэн авч сургалтаа явуулав.

2001-2002 хичээлийн жил:

  • Үндсэн 29 багш, цагийн 10 багштай 400 орчим оюутантай шинэ хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхлэв.
  • 2001.12.02 Японы мэргэжилтэн багш Коидо урилгаар ирж хичээл заав.
  • 2001.12.04 Бизнес төв ажиллуулахаар болж, менежерээр багш С.Боргилийг томилон ажиллуулав.
  • 2001.12.05 Газарзүй аялал жуулчлалын I курсийн 8 оюутны бүрэлдэхүүнтэй баг УБИС-ийн газарзүйн I курсийн оюутны багтай Ш.Шагдар багшийн заадаг зурагзүйн хичээлээр уулзалт тэмцээн зохиов. Үүнд: Оюутан Д.Гэрэлчимэг, Т.Тэгшээ, Б.Бат-Эрдэнэ, Ш.Энхтуяа нар 35-45 оноо авч, I, II, III байрыг тус тус эзлэв.

2002-2003 оны хичээлийн жил:

  • 2002.01.04 Тус сургуулийн багш Ш.Шагдар шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэргийг амжилттай хамгаалав. Энэ нь манай сургууль дээр бэлтгэгдэж хамгаалсан шинжлэх ухааны докторын анхны ажил болов.
  • 2002.02.04 Доктор багш Г.Батнасан Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав.
  • Түүх-Аялал жуулчлал, Англи хэл-Аялал жуулчлал гэсэн 2 шинэ мэргэжлээр сургалт явуулах эрх авав.
  • Багш нарын зөвлөлийг байгуулж, багш Ц.Лантууг зөвлөлийн даргаар сонгов.
  • Аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг УБИС, Их Засаг, Монгол, Улаанбаатар-Эрдэм Оюу зэрэг дээд сургуулиудын багш нарын уулзалт болж, харилцан туршлага солилцон хамтран ажиллахаар болов.
  • 11 сараас эхлэн манай сургууль дээд сургуулийн статустай “Газарчин” нэртэй болж хичээллэх болов. Өмнө нь 1995-2002 онд Аялал жуулчлалын удирдлагын коллеж нэртэй ажиллаж байв.
  • “Бизнесийн удирдлага” чиглэлээр магистрын сургалт эрхлэх зөвшөөрөл авав.
  • Магистрын анхны хичээл 20 магистранттайгаар эхлэв. Мөн аялал жуулчлалын үйлдвэрлэлийн менежер мэргэжлээр оройн ангийн элсэлт авч сургалт явуулж эхлэв.
  • Шинжлэх ухааны доктор, академич Р.Барсболд, доктор Н.Бэгз, доктор Д.Ванчигсүрэн нар урилгаар хүрэлцэн ирж багш, оюутнуудтай уулзалт ярилцлага хийв.
  • Түүхийн багш П.Нямгэрэл Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдав.
  • МУ-ын БСШУ-ны сайдын тушаалаар Уул уурхайн маркшейдер, Уул уурхайн ашиглалтын технологич инженер, Инженер-геологи, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн инженер зэрэг мэргэжлүүдээр сургалт явуулах зөвшөөрөл авч сургалт явуулах бэлтгэл ажлыг хангав.

2003-2004 оны хичээлийн жил:

  • Манай сургууль нь 850 оюутан, 61 багштайгаар хичээлийн жилээ эхлэлээ.
  • Сургуулийн 1 ээлжинд хичээллэх суудлын тоо 1500, оюутны дотуур байрны багтаамж 80 оюутан хүлээн авах хүчин чадалтай болов.
  • АЖМ-ийн I курсийн оюутнууд багш Я.Баярсүрэнгийн удирдлагаар Улаанбаатар Эрдэм Оюу Сургуулийн I-II курсийн оюутны багтай “Миний мэргэжил аялал жуулчлал” сэдвээр нөхөрсөг уулзалт зохион байгуулж, тэргүүн байр эзлэв.
  • Тус сургуулийн захирал А.Дамдинбазар Монголын Хувийн Их дээд сургуулиудын холбооны Шилдэг захирлаар шалгарч, өргөмжлөл хүртэв.
  • Монголын Oюутны Xолбооноос Газарчин дээд сургуулийг “Боловсролд хөрөнгө оруулагч шилдэг байгууллага”-аар шалгаруулж, өргөмжлөл гардуулав.
  • Гавъяат багш Ц.Лантууд сургуулийн хүндэт профессор цол олгов.
  • Монгол улсын гавъяат багш, Ш.Шагдар, Ц.Лантуу нарын 70 насны ой, хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх ажлыг сургууль хамт олноороо зохион байгуулав.
  • Магистрын анхны хамгаалалт болж, 14 магистрантын ажил амжилттай хамгаалагдав.
  • Cургалт судалгааны “Оюунлиг” төв байгуулагдав.
  • Түүхийн багш Д.Мөнхбатын санаачлагаар сургуулийн оюутнуудын дунд яруу найргийн “Уран Өд” анхдугаар наадам болж, анхан шатнаас шалгарсан нийт 12 оюутан шүлэг бүтээлээрээ өрсөлдсөнөөс АЖМ-ийн I курсийн оюутан Н.Амарбат түрүүлэв.
  • Багш Ш.Юмчмаа “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.
  • I курсийн оюутнуудын суурин дадлагыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт, II курсийн хээрийн явуулын дадлагыг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн чиглэлд нийт 2400 км урт замын маршрутаар хийв. Мөн геологи, уул уурхайн I ангийн танилцах дадлагыг Шарын голын уурхайд түшиглэн явуулав.
  • Газарчин нэртэй сониныг А4 хэмжээтэй 4нүүрээр 1000% хэвлүүлж гаргав.

2004-2005 оны хичээлийн жил:

  • 1300-аад оюутан, 70 гаруй багштайгаар шинэ хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхлэв.
  • Яруу найргийн “Уран Өд” наадам 2 дахь удаагаа зохион байгуулагдан ТАЖ-ийн II курсийн оюутан Г.Амарсанаа түрүүлэв.
  • Бүтээгдэхүүний менежментийн тэнхмээс санаачлан сургуулийн нийт багш нарын дунд “Би Багш” ажил мэргэжлийн уралдааныг анх удаа зохион байгуулж, уламжлал болгон хэвшүүлэхээр болов.
  • Голомт банкнаас зохион байгуулсан “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т Газарзүй аялал жуулчлалын IV курсийн оюутан Ш.Энхтуяа шалгаран, Монголын шилдэг 100 оюутны нэгээр тодров.
  • УБИС-ийн Түүх нийгмийн ухааны сургуулиас их дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан “Эрдэм шинжилгээний илтгэл”-д Түүх аялал жуулчлалын III курсийн оюутан М.Ууганбатын бичсэн илтгэл III байранд шалгарч, өргөмжлөл хүртэв.
  • TV-5 телевизээс эрхлэн явуулдаг “Үйлдвэрлэлийн алтан үе” ток шоу уралдаант нэвтрүүлэгт АЖМ-ийн ангийн IV курсийн оюутан Д.Нарантунгалаг ахлагчтай баг амжилттай оролцож, сүүлчийн шатны тэмцээнд шалгаран үлдсэн.
  • 4-5-р саруудад Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдсан Олон Улсын Боловсролын үзэсгэлэн яармаг “Улаанбаатар 2005” мэдээлэл сурталчилгааны “ПОЛИС” төвөөс зохион байгуулсан “ЭКСПО 2005” зэрэг яармаг үзэсгэлэнгүүдэд сургууль хамт олноо сурталчлан амжилттай оролцож үзэсгэлэнг зохион байгуулагчдаас шагнал өргөмжлөл хүртэв.
  • БСШУЯ-наас жил бүр төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулиудын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үндсэн дээр тодруулдаг “Оны шилдэг менежменттэй топ 5” сургуулийн нэгээр шалгарав.
  • МҮОНРадиогоор “Газарчингийн цаг” цуврал нэвтрүүлэг явж эхлэв
  • Ерөнхий Эрдмийн Тэнхэм байгуулагдав. /эрхлэгч Ё.Батсуурь, нийт үндсэн 8 багштай/
  • 2004.08.20 "Бүтээгдэхүүн менежментийн тэнхэм" байгуулагдав./нийт 9 үндсэн багштай/

2005-2006 оны хичээлийн жил

  • 2005.01.12 БМТ-ээс Ч.Чимид/доктор/ багш өрх тусгаарлав. Энэ бол уул уурхайн инженер-технологийн тэнхэм байгуулагдах үйл явцын эхлэл байв.
  • Багш нарын дунд анх удаа уламжлал болгон "Инээмсэглэлгүй инээд" нэртэй шилдэг онигооны тэмцээн зохион байгуулагдав.
  • 2005.01.26 анх удаа "Багш нарын ажил мэргэжлийн уралдаан"-ныг зохион байгуулав. /БМТ-ээс/
  • 2005.01.28. "Hite" клубт багш нарын баярын үйл ажиллагааг зохион байгуулав.
  • "Яндаг" студид “Газарчин" дээд сургуулийн тухай баримтат кино хийгдэв.
  • 2005.11 10 жилийн ойд зориулсан ЭШХ зохион байгуулав.
  • 2005.10.15 Анх удаа "Нээлттэй мэтгэлцээний холбоотой хамтран илтгэх урлагийн сургалт явуулав.
  • 2005.10.01 "Компьютерийн үйлчилгээний төв" байгуулав.
  • 2005.12.23 10 жилийн ойн концертыг бэлтгэж тоглуулав.
  • 2006 он сургуулийг дотоод сүлжээ болон интернэтэд 100% холбов.
  • 2006.10 "Орчин-Бидний сэтгэл" хөдөлгөөн өрнүүлж, Баянзүрх дүүргийн XIX хорооны зам дагуу цэвэрлэгээ, тохижилтийг хийв.
  • 2006.11.13 Ерөнхий Эрдмийн Тэнхмийн "Students" нэртэй анхны сонин хэвлэгдэв.
  • 2006 "А" байрны 208, "Б" байрны 231 тоот лабораториуд техникийн бүрэн шинэчлэлд оров.
  • 2006.03 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн дээд сургуультай гэрээ байгуулав.

2006-2007 оны хичээлийн жил

  • ГЗАЖ, ТАЖ ангийн оюутнуудыг багшийн хос мэргэжлээр элсүүлэв. /Газар зүйн багш-аялал жуулчлалын менежер, Түүхийн багш-аялал жуулчлалын менежер/
  • Багш, оюутны гарын авлага шинэчлэн боловсруулж хэвлэв.
  • 2007.01.05 Багш нарын ур чадварын тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион явуулав.
  • 2007.01.05 Анх удаа багш нарын урлагийн үзлэгийг зохион байгуулав.
  • Багш нарын баярыг "Stella" амьд хөгжмийн клубт зохион байгуулав.

2007-2008 оны хичээлийн жил

  • 2008.02.23 Хан-Уул дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд Газарчин сургуулийн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.
  • "Нийгэм судлал-эрх зүйн багш" ангийн оюутнууд мэргэжил сурталчлах өдрүүдийг зохион байгуулав.

2008-2009 оны хичээлийн жил

  • "Атар-3" аяны хүрээнд гавъяат багш Ц.Лантуугийн удирдлага дор нийт 30 оюутан анх удаа Төв аймгийн Борнуурын САА-д ажиллав. Үүнээс хойш жил бүр манай сургуулийн оюутнууд Атрын аянд оролцон ургац хураалтад ажиллаж хэвшлээ.
  • 2008.09.30 Сургуулийн ахмад багш нартаа "Ахмадын баяр"-ын мэндчилгээ хүргүүлэв. /уламжлал болсон/
  • 2008.10.16 Манай оюутнууд ОБЕГ-ын гамшгаас хамгаалахтай холбоотой тэмцээнд оролцож II байр эзлэв.
  • 2008.11.15 Анх удаа оюутнуудын "Жагсаалын үзлэг"-ийн тэмцээн зохион байгуулав.
  • 2008.09.13 "Баянзүрх нэг зүрх" арга хэмжээний хүрээнд XIX хорооны гэр хорооллын жалгын хогийн цэгийг устгав.
  • 2008.04 Анхны багшийн ажилтай танилцах дадлага хийгдэв.
  • 2008.11.25 "Олимп сурталчилгааны төв" байгуулагдаж, лицензээ гардан авав.

2009-2010 оны хичээлийн жил

  • 2009.11 сар Анхны багшлах дадлага хийгдэв
  • "Атар-3"аянд нийт 4 багш, 80-аад оюутан оролцов.
  • 2009.09.30 Монгол улсын Гавъяат багш Ц.Лантуугийн "Хөдөлмөрийн алдар"-ыг тэмдэглэв.
  • 2009.11.25 Угсаатан зүй судлаач, доктор, дэд профессор Г.Батнасангийн "Хөдөлмөрийн алдар"-ыг тэмдэглэв.
  • 2009.03.12 "Дугуйн спортын Зууны манлай дасгалжуулагч" багш Н.Доржийн ""Хөдөлмөрийн алдар" -ыг тэмдэглэв.

2010-2011 он

  • 2010.10.08 Монгол Улсын Ардын багш Ш.Шагдарын "Номын хурим"-ын үйл ажиллагааг зохион байгуулав.
  • "Ургац-2010" аянд нийт 4 багш, 91 оюутан оролцов.
  • 2010.09 БГЗАЖ-III2 ангийн оюутан Б.Адъяасүрэнгийн "Хязгааргүйгээс хязгаарт" нэртэй анхны яруу найргийн түүвэр хэвлэгдэн гарав.
  • 2010.10.02 "Намрын спартакиад" анх удаа зохион байгуулав
  • 2010 онд БЗД-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах их дээд сургуулиудын хоорондын тэмцээнд УУМ-III курсын оюутнууд II байр эзлэв.
  • 2011.03.20 Монгол улсын засгийн газраас хүний хөгжил сангаар дамжуулан оюутан бүрд 500 000 төгрөгийн тэтгэлэг олгов.
  • 2011.04.02 Багш Я.Болдын нэрэмжит геологийн улсын олимпиадад “Уул уурхайн инженер технологийн тэнхмийн оюутнууд оролцож тэргүүн байр эзлэв.
  • 2011.04.11 УУМ-IV курсийн оюутан Т.Дагыстан Монгол улсын Өсвөр үеийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль хүртэв.
  • 2011.04.12 13 дахь удаагийн төгсөлтийн Мөнгөн хонхны баяр болов.


1

Харин тэрхүү хөгжлийгМонгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийгМонгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийгМонгол ул...

Онцлох мэдээ

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Дэлгэрэнгүй