Суралцагч солилцоо

Газарчин дээд сургууль нь сургуулийн сургалтын орчныг сайжруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрт хамрагдах бусад орнуудын их дээд, сургуульд оюутан солилцоогоор суралцуулах тал дээр тодорхой төлөвлөгөө гарган хамтарч ажиллах сургуулийн судалгааг хийн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд 2014 онд С.Баатардорж багшийн бүжгийн дугуйлангийн оюутнууд БНХАУУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд урлагийн тэмцээнд оролцон танилцах аялалыг зохион байгуулсан байна. Энэ шугамаар 2017 онд Манжуур хотод тус сургуулийн оюутнууд олон улсын урлагийн наадамд мөн оролцсон. Мөн  Газарчин дээд сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн багш нар 2015.11.11-16-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуультай 2006 оноос эхлүүлсэн хамтын ажиллагааны гэрээгээ сунгуулах, туршлага судлах, солилцох зорилготой явж ирлээ. 

Уг ажлын хүрээнд ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга доктор, профессор Г.Аянгатай албан ёсны уулзалт зохион байгуулж, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх, багш, оюутан солилцож, туршлага судлах, мэргэжил дээшлүүлэхээр тохиролцов.
Мөн Багшийн их сургуулийн Түүх, соёлын сургууль, Аялал жуулчлалын сургуулиуд, Өвөрмонголын хүүхдийн үндэсний цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, багш нартай танилцаж, туршлага судлаад ирлээ. ӨМӨЗО-ны Ажил мэргэжлийн дээд сургууль хооронд хамтын ажиллагаа эрдэм шинжилгээ ба судалгааны түвшинд дэмжих чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн тус сургуулийн оюутнууд Ажил мэргэжлийн дээд сургуулийн түшиц цэцрлэг сургууль лабарторит дадлага хийсэн нь цаашид хоёр сургуулийн хооронд оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх үндэс суурь болж байна.

Цаашид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын багшийн их сургууль, ОХУ-ын Улаанүүд хот Буриадын багшийн их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ажил мэргэжлийн дээд сургуулиудтай хамтран ажиллах эхний алхмуудыг хийж байна. 

1

"ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

2

"Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

3

​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

4

2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

5

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

6

Онцлох мэдээ

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Дэлгэрэнгүй