СТС


БСШУЯ-ны Сургалтын төрийн сан төрийн бодлого хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль болон гадаадын их дээд сургууль, коллежиудад суралцаж дээд боловсрол эзэмшиж буй оюутан залууст үндэсний болон урамшууллын тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох үйлчилгээг хэрэгжүүлэн зохион байгуулдаг.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 
Сургалтын төлбөрийн зээл хүсэгч бакалавр оюутны хувьд

 Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоно: Үүнд:

  • Хагас өнчин суралцагч;
  • Малчин өрхийн суралцагч;
  • Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
  • Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Өргөдөл;
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
  • Томилолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  •  Үргэжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;
  • Хагас өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар;
  • Малчин өрхийн суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
  • Амьжиргааны түвшинээс доогуур орлоготой өрхийн суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
  • Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хаасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
  • Зээлийн баталгаа;

Сургалтын төлбөрийн зээл хүсэгч магистрант, докторант оюутны хувьд

  • Зээл хүссэн өргөдөл;
  • Суралцагч гэрлэсэн бол эхнэр, нөхрийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Гэрлээгүй бол эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Суралцагчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Боловсролын баримт бичгүүдийн хуулбар;
  • Зээлийн баталгаа;

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ХҮСЭГЧИЙН АНХААРАЛД

  1. Бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
  2. Хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
  3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч бол дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

 Үүнд:

  • Сургалтын төлбөр тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл;
  • Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Томилолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  •  Холбогдох бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тодорхойлолт;

1

"ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

2

"Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

3

​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

4

2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

5

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

6

Онцлох мэдээ

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Дэлгэрэнгүй