Олимп, дэлхийн хос медальт Д.Отгондалай оюутнуудтай уулзалт хийлээ

“Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин, ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт  боксчин Д.Отгондалай Газарчин дээд сургуулийн оюутнуудтай уулзалт хийлээ. 

 

Уулзалтын үеэр гавьяат тамирчин маань хос медалиа оюутнуудад сонирхуулахаар авчирсан нь маш онцлог байсан юм. Хамгийн чухал зүйл нь өөрийн сонгосон мэргэжилдээ эзэн болохын тулд хичээнгүйлэн суралцаж, мэдлэг чадвартай мэргэжилтэн болох нь эх орныхоо төлөө хийж байгаа бүтээн байгуулалт, ирээдүйн баталгаа юм шүү гэдгийг Д.Отгондалай хэлж байлаа. Мөн спортоор хичээллэснээр тэсвэр тэвчээртэй, эрүүл биетэй, саруул ухаантай, аливаа тавьсан зорилгодоо хүрэх чин хүсэлтэй, түүнийхээ төлөө оролдлого тэмүүлэлтэй болж хүнийг хайрлан хүндэтгэх утга учрыг илүү ойлгодог гэлээ. Тамирчин маань маш энгийн сайхан яриа өрнүүлсэнд уулзалтад ирсэн оюутнууд сэтгэгдэл өндөр байлаа. 

1

"ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

2

"Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

3

​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

4

2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

5

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

6