МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадас одонгоор ИТТ-ийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа. Ц.Оюунчимэг нь улсад тасралтгүй 37 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд  уул уурхайн салбарт шилдэг залуу мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргахад өөрийн хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа билээ. Тэрээр 2005-2013 онд Газарчин дээд сургуулийн Уул уурхайн инженер технологийн тэнхимд уул уурхайн ашиглалтын багш, 2013-2017 онд Сэрүүлэг дээд сургуульд Инженер технологийн тэнхимийн эрхлэгч, 2017 оны 9-р сараас Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байна. 2008 -2010 он хүртэл “ Ширээгийн шугуй” ХХК-ийн Уул уурхайн зөвлөх инженерээр, 2012-2014 он хүртэл “Optimal surface mining” ХХК-ийн Уул уурхайн зөвлөх инженерээр тус тус ажилласан юм. 

Шагналыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн бие төлөөлөгч хүрэлцэн ирж гардууллаа.

Энэ үеэр Газарчин дээд сургуулийн захирал Д.Наранзул, сургалтын албаны менежер Н.Шинэбаяр, багш Б.Алтанзул нар "Боловсролын Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдлаа. Мөн Монголын залуучуудын холбооны "Тэргүүний Залуу" цол тэмдгээр багш Г.Дариймаа шагнагдсан  бол "Хөдөлмөрийн алдар" цол тэмдгээр багш Д.Баасанбаяр нар шагнуулсан юм. 
Ерөнхий  захирал Д.Наранзул нь 14 жилийн турш сургалт бодлогын албаны дарга, захирлын албан тушаал хашиж байна. Тэрээр энэ хугацаанд Газарчин дээд сургуулийн оюутны дадлагын төвийн олон байгууламжийг ашиглалтад оруулан сурах, дадлагажих таатай нөхцөлийг хангаж чадсан юм. 

Ерөнхий захирал Д.Наранзул

Багш Д.Баасанбаяр

Багш Б.Алтанзул

Багш Г.Дариймаа



1

“ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал-IV

ТАНИЛЦУУЛГА “Газарчин”дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А.Дамдинбазар нь Монгол улсын боловсролын салбарт анхны хувийн хэвшлийн дээд сургуулийг байгуулж, ая...

2

Газарчин дээд сургуулийн 2019 оны элсэлтийн журам

Газарчин дээд сургуулийн захирлын                    &nb...

3

МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадас одонгоор ИТТ-ийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгч Ц.Оюунчим...

4

Эрдмийн баяр-2019

Газарчин дээд сургуулийн 20 дахь удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ жил бакалавр болон магистрийн зэргийн нийт 260 гаруй төгсөгчид Эрдмийн баяраа хийлэ...

5

Саруул ухаанд Эрүүл бие - Эрүүл биед Саруул ухаан спортын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Газарчин дээд сургууль дээр мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд ар араасаа арга хэмжээ зохион байгуулагдсаар байна. Инженер технологи, Боловсрол судлалын тэнхим хам...

6

Эртэч Газарчин аянд "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал Ш.Хишигсүрэн оролцож мэдлэгээ хуваалцлаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг Эртэч Газарчин аянд маань "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал, Монголын Телевизүүдийн холбооны тэргүүн дээд "Шилдгийн...