МИДСК

МИДСК-ын тухай

Байгууллагын статус: Монголын их, дээд сургуулиудын консорциум (МИДСК) нь дээд боловсролын байгууллагуудын статус, эрх зүйн орчин, сургалт – судалгаа – инновацын болон санхүүжилт, тайлагналын хөгжингүй тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрийн өөрчлөлт шинэчлэлийн нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар дээд боловсролын талаарх төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх болон гишүүн сургуулиудын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Байгуулагдсан он: МИДСК нь 1995 онд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Эрүүл мэндийн Шинжлэх ухааны Их сургууль, Соёл, Урлагийн Их сургууль, Хөдөө аж ахуйн Их сургууль гэсэн төрийн 5 сургуулийн үүсгэн байгуулагджээ. Эдүгээ Монгол Улсын 53 их, дээд сургуулийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага болж өргөжөөд байна.

Удирдах дээд байгууллага: Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулсан их, дээд сургуулиудын ректорууд болон гишүүн сургуулиудын төлөөллөөс бүрдсэн 13 гишүүнтэй. Эдүгээ Удирдах зөвлөлийн дарга бөгөөд МИДСК-ын Ерөнхийлөгчөөр ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга, ажлын албанд Т.Алтантовч нар ажиллаж байна.

Эрхэм зорилго: Нийгмийн гишүүдэд дээд боловсролын байгууллагуудаар дамжуулан зөв мэдлэг, туршлага, чадварыг эзэмших, ирээдүйгээ ухамсартайгаар төлөвшүүлэх шийдвэрлэх сонголтыг хийх болон насан туршийн тасралтгүй боловсрол эзэмшихэд нь бүх талаар тус дөхөм үзүүлэх

Уриа: "Зөв мэдлэг, туршлага, хүнлэг ёс, оюун санааны төгөлдөржилтийг дээдэлнэ."

Үнэт зүйлс:

1. Академик эрх чөлөө, сайн засаглал
2. Нийгмийн ёс зүй, үнэнч шударга, нээлттэй
3. Мэдлэгийн гурвал: сургалт, судалгаа, инновац
4. Чанар, ил тод, хариуцлагатай байдал
5. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа

Зорилт, Үйл ажиллагааны чиглэл:

  • Дээд боловсролыг хөгжүүлэх талаар бодлогын судалгаа шинжилгээ хийх, салбарын хууль тогтоомж, бодлого, стратегийг шинэчлэх, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангахад зөвлөх үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн оролцоог хангах;
  • Их сургуулийн эрх зүйн байдал (статус), “өөрөө өөртөө засаглах”, бие даасан байдлыг баталгаажуулах, мөн засаглал, менежментийн зөвлөгөө өгөх тогтолцоог бий болгож, хөгжүүлэх;
  • Дээд боловсролын стратегийн санхүүжилт/хөрөнгө оруулалтын, төсөв/нягтлан бодох бүртгэлийн болон гүйцэтгэл/хариуцлага тайлагналын ил тод, бие даасан тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд мэргэжлийн оролцоо дэмжлэг, зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран хэрэгжүүлэх;
  • Их, дээд сургуулиудын стратегийн хөгжлийг дэмжих үр дүнд суурилсан,нэгдсэн, блок санхүүжилт, судалгаа шинжилгээ/ инновацын болон сургалтын өрсөлдөөнт тэтгэлэг, оюутны санхүүжилтийг оролцуулсан дээд боловсролыг дэмжих санг удирдан зохион байгуулах;
  • Монголын дээд боловсролын байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дээд боловсролын салбарт өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих болон энэ зах зээлд гадаадын боловсролын байгууллагуудыг оруулах босго тогтоох ба цаашдын оролцооны талаар бодлогын судалгаа шинжилгээ хийх, шийдвэр боловсруулж гаргах, бодлогын удирдамжаар хангах зэрэгт мэргэжлийн оролцоо дэмжлэг, зөвлөх үйлчилгээ үзүүлж, хэрэгжүүлэх;
  • Дээд боловсролын байгууллагуудын чанарын нарийвчилсан хяналтын тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд мэргэжлийн оролцоо дэмжлэг, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • БШУЯ-наас баталсан дээд боловсролын байгууллагуудын нийтлэг дүрмийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн ДББ-ын үйл ажиллагааг зохицуулах;
  • Дээд боловсрол,шинжлэх ухаан, технологийн талаартөрөөс баримталж байгаа хууль тогтоомж, бодлого, стратегийн хүрээнд олон улсын сургалт, судалгаа, инновацын дэвшилт арга барилаас суралцаж бүтээх, түгээн дэлгэрүүлэх замаар дээд боловсролын хөгжил, дэвшилд тус дөхөм үзүүлэх;
  • Их дээд сургуулиудын удирдах ажилтан, багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын удирдлагын манлайллыг хангах, чадавхийг дээшлүүлэх, давтан сургалт, насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэх, хэрэгжүүлэх;
  • Гишүүн сургуулиудын эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, улмаар тэдгээрийн сургалтын агуулга, арга технологийг өндөр хөгжилтэй орнуудын ижил төстэй сургуулиудын түвшинд ойртуулах;
  • Дээд боловсролын байгууллагуудын гүйцэтгэлийн гол индикатор (KPI), төгсөлтийн голч дүн, төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаа болон бусад гол үзүүлэлтүүдийг харгалзан ДББ-г жил бүр эрэмбэлж, нийтэд зарлах;
  • Их дээд сургуулиудын сургалтын төлбөр тогтоох үндэслэлийг хянан зохицуулах
  • Их, дээд сургуулиудын элсэлтийн тогтолцоо, менежмент;
  • Хууль тогтоомж, бодлого стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
  • Дээд боловсролын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, түүнийг бодлого тодорхойлогч/шийдвэр гаргагчид болон хэрэглэгчдийг мэдээлэл, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмжөөр хангах;
  • Гадаад орнуудын их сургууль, коллежууд болон олон улсын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөтгөн хөгжүүлэх, төсөл хэрэгжүүлэх.
  • 1

    "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

    Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

    2

    "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

    2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

    3

    ​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

    4

    2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

    Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

    5

    Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

    Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

    6

    Онцлох мэдээ

    08-24-2016

    Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

    08-24-2016

    Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

    08-24-2016

    Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

    Дэлгэрэнгүй