Инженер технологийн тэнхим

Тус тэнхим нь “Ашигт малтмалын тэнхим” нэртэйгээр анх байгуулагдаж 2003-2004 оны хичээлийн жилд 4 мэргэжлээр 80 гаруй оюутантайгаар анхны элсэлтээ авч үйл ажиллагаагаа эхэлсэн. 2009-2010 оны хичээлийн жилээс Уул уурхайн инженер технологийн тэнхим болон өргөжиж 20 гаруй багш, 800 гаруй оюутантай, 2016 оноос инженер технологийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Зорилго:

Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн онолын өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, инженерийн шийдэл боловсруулах, зохион байгуулах арга ажиллагааг эзэмшсэн хөрвөх чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх.

Зорилт:

  1. 1. Бакалаврын сургалтын чанарыг дээшлүүлэх
  2. 2. Сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлж, шинэчлэх
  3. 3. Гадаад, дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
  4. 4. Судалгаа шинжилгээний ажлын түвшинг дээшлүүлэх
  5. 5. Сурах бичиг, гарын авлага бичиж, орчуулж, хэвлүүлэх

Бакалаврын түвшний сургалт:

  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Геодези
  • Механик инженер
  • Цахилгааны инженер
  • Барилгын инженер

Магистрын түвшний сургалт:

  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Инженер механик мэргэжлүүдээр өдөр болон эчнээ сургалтаар бэлтгэдэг.

    Тэнхимийн багш нарын бүрэлдэхүүн:

 Тэнхимийн эрхлэгч, Магистр, Зөвлөх инженер Ц. Оюунчимэг

Ахлах багш , Магистр, Мэргэшсэн инженер Я. Алтангэрэл

Ахлах багш, дэд профессор П. Чимэддамба

Ахлах багш, Магистр Б. Алтанзул

Багш, Магистр Д. Баасанбаяр 

Багш, Магистр Т. Гантулга

    Эрдэм шинжилгээ, судалгааны ажил:

    • Мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага зохиох
    • Бүх төрлийн геодезийн зураглалын ажлуудыг гүйцэтгэх
    • Цахилгаан хангамжийн зураг төсөлд шүүмж хийх
    • Барилгын төсөв зохиох
    • Механикжуулалтын төсөлд зөвлөх
    • Аж ахуйн нэгжийн мэдээллийн аюулгүй байдлыг цахим орчинд хамгаалах аргачлал
    • Уурхайн технологийн зөвлөгөө өгөх
    • Уулын ажлын жилийн төлөвлөгөө зохиох

    Сургалтын материаллаг орчин:

    • Компьютерийн лаборатори
    • Геодезийн лаборатори
    • Цахилгааны лаборатори
    • Хүнд машин механизмын лаборатори
    • Машин эд ангийн лаборатори
    • Баяжуулалтын лаборатори
    • Далд уурхайн модель лаборатори
    • Эрдэс чулуулгийн кабинет
    • Ил уурхайн технологийн сургалтын танхим

    Гадаад, дотоод хамтын ажиллагаа:

    • “Эрдэнэт” УБҮ
    • “Шарын гол” ХХК
    • “Шивээ-Овоо” ХК
    • “Багануур” ХК
    • “Бор-Өндөр” УБҮ
    • Говь сүмбэр аймаг дахь “Политехник коллеж”
    • Дархан Төмөрлөгийн үйлдвэр
    • Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг компаниудад оюутнуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах ба үйлдвэрлэлийн дадлагуудыг хийдэг. 

    1

    "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

    Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

    2

    "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

    2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

    3

    ​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

    4

    2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

    Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

    5

    Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

    Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

    6

    Онцлох мэдээ

    08-24-2016

    Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

    08-24-2016

    Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

    08-24-2016

    Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

    Дэлгэрэнгүй