Дүрэм, журам сургалтын хөтөлбөр

                                                МАГИСТРДОКТОР (Рh.D)-ЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

 Нийтлэг үндэслэл

24.1.1. Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны A/370 тоот тушаалаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ыг үндэслэн Газарчин дээд сургуулийн магистр, докторын сургалтыг зохион байгуулж явуулахад энэхүү журмыг баримтална.

24.1.2. Магистр, докторын боловсролын агуулга нь шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ үйлчилгээний салбарт олон улсын стандартын өндөр төвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, дадал судалгааны арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ.

24.1.3. Магистрын сургалтын гол зорилго нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа хийж буй бакалаврыг элсүүлэн судалгааны арга зүй эзэмшүүлж магистрын зэрэг олгох түвшинд бэлтгэхэд оршино.

24.1.4. Докторын сургалтын гол зорилго нь магистрын зэрэгтэй, мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр тодорхой бүтээл туурвисан, онолын өндөр мэдлэг, чадвартай хүмүүсийг элсүүлэн ахисан түвшний сургалтанд хамруулж шинжлэх ухааны аль нэг салбарын тодорхой асуудлын хүрээнд (нэг сэдэвт) судалгааны ажил хийлгэж, шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмэр оруулах судлаач болгон төлөвшүүлэхэд оршино.

24.1.5. Магистр, докторын сургалтын журмыг Газарчин дээд сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, сургуулийн захирал батлана.

24.1.6. Магистр, докторын элсэлтэнд хамтарч ажилласан байгууллага болон хувь хүмүүст харилцан тохиролцож урамшуулал олгоно.

 Магистрын сургалт

24.3.1. Бакалаврын түвшний агуулга дээр нэмж 39-аас доошгүй кредитийг магистрын төвшний сургалтын агуулгаар судлуулсан байна.

24.3.2. Магистрын сургалт өдөр, эчнээ, эрчимт, докторын сургалт өдөр, эчнээ, экстернат хэлбэртэй байна.

24.3.3. Магистрын сургалт нь судалгаа шинжилгээний болон мэргэжлийн чиглэлээр ахисан төвшинд мэргэшүүлэх гэсэн хоёр чиглэлтэй байна.

24.3.4. Магистрын сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн онцлогуудыг агуулах бөгөөд БСШУ-ны сайдын А/370 тоот тушаалаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ын 2-р зүйлийг баримтлан боловсруулагдсан байна.

24.3.5. Магистрант нийт судлах багц цагийн 20 багц цагийг судалсны дараа гадаад хэлний шалгалт өгнө.

24.3.6. Магистрант нь магистрын ажил бичихгүйгээр мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээс 10 багц цаг сонгон судалж, нэгдсэн шалгалт өгч болно. Энэ тохиолдолд нэгдсэн шалгалтад багц цаг тооцохгүй.

24.3.7. Магистрын сургалтанд суралцах хугацаандаа өөрийн судалгааны чиглэлээр ШУА хүлээн зөвшөөрсөн эрдэм шинжилгээний сэтгүүл, бусад хэвлэлд 2-оос доошгүй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн байна. 

24.3.8. Магистрын ажил бичээгүй төгсөгчдийн хөтөлбөр дүүргэснийг баталгаажуулах нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалтыг хөтөлбөрийг хариуцсан нэгж зохион байгуулах бөгөөд шалгалтын журмыг Газарчин дээд сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

24.3.9. Магистрант нь бие даасан судалгааны ажил гүйцэтгэн магистрын ажил бичиж, “Магистрын ажил хамгаалуулах зөвлөл”- д хамгаална.

                              А) Сэдэвтэй холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл

                              Б) ЕБДС-ийн сурах бичиг

                               В) Их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага

                               Г) монографи, ном

24.4.6. Экстернат докторантын бүтээл нь 18 кредитийг төлөөлөхөөр бол үлдсэн кредитийг сонгон суралцах хөтөлбөрөөр нэмж тооцуулна.

24.4.7. Докторант сургалтын хэлбэрээс үл хамааран их сургуулийн сургалтын ажилд оролцох, хичээл заах, судалгааны төсөлд ажиллахыг дэмжинэ.

24.4.8. Хичээлийн жилийн сургалт судалгааны ажлын төлөвлөгөө бүрэн биелүүлсэн докторантыг профессорын багийн саналыг үндэслэн Газарчин дээд сургуулийн захирлын захирамжаар дараах шатны сургалтанд дэвшүүлнэ. Дараах шатны сургалтанд дэвшүүлэхэд докторантын сэдвийн реферат хамгаалсан байдал, семинарт оролцсон байдал, сонгон суралцах хичээлээр бичсэн рефератуудын талаархи удирдагчийн үнэлгээ болон судалгааны ажлын үр дүн, идэвхийг голлон харгалзана. Сурах төлөвлөгөөгөө биелүүлээгүй докторантыг давтан сургана.

24.4.9. Докторант сургалттай холбоотой бүх кредитээ 4 жилд цуглуулсан боловч судалгааны ажлын 12 кредитээ биелүүлж амжаагүй бол түүнд Газарчин дээд сургуулийн докторын үндсэн сургалт дуусгасан тухай магадлагаа олгоно. Докторантын сургалтын кредит уг хичээлийг үзэж шалгалт өгсөн өдрөөс хойш 5 жил хүчинтэй ба энэ хугацаанд докторант эрдэм шинжилгээний кредитээ гүйцээн, диссертациа бичиж докторын зэрэг хамгаалахыг зөвшөөрнө.

24.4.10.  Докторант докторын ажлаа эхлүүлэхийн өмнө нэгдсэн шалтгалт өгсөн байна.

24.4.11.  Докторант нь бие даан гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг эмхтгэн докторын ажил /диссертаци/ бичиж, “Докторын ажил хамгаалуулах зөвлөл”-д хамгаална.

Докторын сургалт

24.4.1.  Докторын өдөр ба эчнээ сургалт нь өмнөх төвшний кредит дээр нэмж судлах 60-аас доошгүй кредит цагийн докторын төвшний сургалтад хамаарах сургалт, судалгааны ажлаас тогтоно. Харин экстернат хэлбэрээр суралцагчид нь хөтөлбөрийн агуулгыг бие даан судалж, шалгалтаа өгсөн нөхцөлд докторын зэрэг горилох бүтээлээ хамгаалах боломжтой болно.

24.4.2. Докторын сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн онцлогуудыг агуулах бөгөөд БСШУ-ны сайдын А/370 тоот тушаалаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ын 2-р зүйлийг баримтлан боловсруулагдсан байна. 

24.4.3. Докторын сургалтанд суралцах хугацаандаа өөрийн судалгааны чиглэлээр ШУА хүлээн зөвшөөрсөн эрдэм шинжилгээний сэтгүүл, бусад хэвлэлд 3–аас доошгүй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн байна. Тайлбар: Сонинд бичсэн өгүүллийг эрдэм шинжилгээний бүтээлд тооцохгүй. 

24.4.4. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бүтээлээ нийтлүүлэхэд хүлээн зөвшөөрөх сэтгүүлийн жагсаалтыг сургуулиас гаргасан байна.

24.4.5. Экстернат хэлбэрээр суралцаж буй докторантын сонгон суралцах хичээлийн 18, эчнээ докторантын 6 кредитийг түүний хэвлэн нийтлүүлсэн бүтээлүүдээр орлуулан үнэлэх зарчим баримтална. 

1

“ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал-IV

ТАНИЛЦУУЛГА “Газарчин”дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А.Дамдинбазар нь Монгол улсын боловсролын салбарт анхны хувийн хэвшлийн дээд сургуулийг байгуулж, ая...

2

Газарчин дээд сургуулийн 2019 оны элсэлтийн журам

Газарчин дээд сургуулийн захирлын                    &nb...

3

МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадас одонгоор ИТТ-ийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгч Ц.Оюунчим...

4

Эрдмийн баяр-2019

Газарчин дээд сургуулийн 20 дахь удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ жил бакалавр болон магистрийн зэргийн нийт 260 гаруй төгсөгчид Эрдмийн баяраа хийлэ...

5

Саруул ухаанд Эрүүл бие - Эрүүл биед Саруул ухаан спортын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Газарчин дээд сургууль дээр мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд ар араасаа арга хэмжээ зохион байгуулагдсаар байна. Инженер технологи, Боловсрол судлалын тэнхим хам...

6

Эртэч Газарчин аянд "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал Ш.Хишигсүрэн оролцож мэдлэгээ хуваалцлаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг Эртэч Газарчин аянд маань "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал, Монголын Телевизүүдийн холбооны тэргүүн дээд "Шилдгийн...

Онцлох мэдээ

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Дэлгэрэнгүй