Дүрэм, журам - Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ

Газарчин дээд сургуулийн Оюутны Холбоо Зохион байгуулдаг уламжлалт үйл ажиллагаа

  • Оюутны хөгжлийн сургалт
  • Цуврал лекц
  • Уран илтгэлийн тэмцээн
  • 7 хоногийн өдөрлөг
  • Урлагийн үзлэг
  • Урлагийн их наадам
  • Хаврын баяр
  • Олон улсын оюутны эрхийн өдөр, оюутны оролцооны 7 хоног
  • Смарт карт захиалга
  • Оюутан залуустай уулзах
  • Шинэ жил
  • Оюутны хөгжлийн клубүүдийн үйл ажиллагааг дэмжих
  • Бусад сургуулийн оюутны байгууллага болон олон нийтийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх

                                       ОЮУТНЫ ХИЧЭЭЛ СОНГОЛТ, КРЕДИТ ТООЦОХ  ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1. Кредит нь нэг талаас ямарваа нэг мэдлэгийн багтаамж буюу агуулгын хэмжээг, нөгөө талаас тэрхүү мэдлэгийг эзэмшихэд зарцуулагдах хөдөлмөрийг тоон утгаар илэрхийлсэн нэгж мөн. Оюутан суралцахаар сонгосон хичээл тус бүрийн кредитийг өөрийн хөдөлмөрлөх цагаар тооцож сурах нь түүнд сурлагын өндөр амжилт гаргах мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмших бололцоог олгох юм.

1.2. 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн ‘Оюутны хичээл сонголт, кредит тооцох’-ыг энэхүү журмыг баримтлан явуулна.

ХОЁР. ОЮУТНЫ ХИЧЭЭЛ СОНГОЛТ

2.1. 0юутан суралцах хугацааныхаа хичээлүүдийн сонгон суралцах хичээлээс сонголтоо хийх эрхтэй.

2.2.  Оюутан хичээл сонголтыг хийхийн тулд:

2.2.1.Оюутан бүрийн суралцаж байгаа мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний сонгон суралцах хичээлийг сайтар судална

   2.2.2. Оюутан өөрийн зөвлөх багштай уулзаж тодорхой зөвлөгөө авна

2.2.3.Оюутан нь “Оюутны хичээл сонголт"-ын хуудсанд өөрийн сонгосон хичээлийн код, кредитийг алдаагүй зөв, загаварын дагуу бичнэ.

2.2.4. Оюутан суралцах хичээлүүдээ өөрийн мэдлэг, чадвар, боломжийг тооцоолсны үндсэн дээр хариуцлагатай сонгоно.

2.2.5. Оюутны хичээл сонголтыг зөвлөх багш баталгаажуулна.

2.2.6. Сургалтын Бодлогын Албанаас хичээл сонголтын үр дүнг үндэслэн, тухайн улиралд заагдах хичээлийн жагсаалт тэдгээрийг заах багш, анги танхимийн хуваарилалтыг үзүүлсэн “Хичээлийн ерөнхий хуваарь' гаргана.

ГУРАВ.  ОЮУТНЫ ХИЧЭЭЛИЙН КРЕДИТ ТООЦОХ

3.1. Өдөр, Оройн ангид шинээр элсэх хүсэлт гаргасан суралцагчийг Газарчин дээд сургуулийн оюутан элсүүлэх журмын дагуу элсүүлэн суралцуулна.

3.2. Тухайн Хүсэлт гаргагч /цаашид суралцагч гэх/ нь Газарчин дээд сургуульд тус мэргэжлээр өмнө нь суралцаж байсан бол Сургалт Бодлогын Албаны архивын мэдээлэлд үндэслэх, бусад сургуульд өмнө нь суралцаж байсан тохиолдолд баталгаат дүнгийн хуудсыг үндэслэн суралцуулна.

3.3. Суралцагч нь  Газарчин дээд сургуулийн элсэлт авч буй мэргэжлүүдээс суралцах хүсэлт гаргасан аль ч тохиолдолд өргөдөл болон хичээл сонголтын хуудсаа Сургалт Бодлогын Албаар хянуулан, Ерөнхий захирлын цохолтоор баталгаажуулан, сургалтын /өдөр, орой, хөрвөх/ хэлбэрээр суралцана.

3.4. Газарчин дээд сургуулийн бакалаврын шатны сургалтаар оюутны судлах мэргэжлийн хичээлийн кредит сургалтын /өдөр, орой, эчнээ/ хэлбэрээр нийт  125 /нэг зуун хорин тав/ байна.

3.5. Суралцагч нь өөр сургуулиас шилжин суралцах хүсэлт гаргасан тохиолдолд:

3.5.1. Суралцаж байсан сургуулийнхаа баталгаат дүнгийн хуудсыг Сургалт Бодлогын Албанд хүргүүлэх.

3.5.2.  Суралцах хүсэлт гаргасан мэргэжлийнхээ сургалтын хөтөлбөрийн дагуу судлах хичээлүүдтэй өөрийн судалсан хичээлийн кредитийн тулгалт хийлгүүлэх.

3.5.3. Кредит тулгалтын зөрүүг “Хичээл сонголтын хуудас”-аар тооцуулан, сургалтын /өдөр, орой, эчнээ/ хэлбэрээр журмын дагуу зохих ангид шилжин суралцах.

3.6. Эчнээ ангид шинээр элсэх хүсэлт гаргасан суралцагчийг сургахдаа:

3.6.1 Суралцагч өмнө нь ямар нэгэн мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн бол кредитийн тулгалт хийн 1,5-аас 2 жилийн хугацаатайгаар 90 кредит судлуулах.

3.6.2 Суралцагч нь хүсэлт гаргасан мэргэжлээрээ өмнө нь курс, дамжаа, сургалтын төв, колледж зэргийг тодорхой хугацаанд /6-18 сар/ суралцан дүүргэсэн бол судалсан хичээлийг нь хамгийн ихдээ 20 кредитээр дүйцүүлэн /125-20=105/ 2-оос 2.5-н жилийн хугацаатайгаар 105 кредит судлуулах.

3.7. Тухайн суралцагч нь үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргасан тохиолдолд:

3.7.1. Тухайн Хүсэлт гаргагч /цаашид суралцагч гэх/ нь Газарчин дээд сургуульд тус мэргэжлээр өмнө нь суралцаж байсан бол Сургалт Бодлогын Албаны архивын мэдээлэлд үндэслэх, бусад сургуульд өмнө нь суралцаж байсан тохиолдолд баталгаат дүнгийн хуудсыг үндэслэн суралцуулна.

3.7.1.1. Суралцагч нь өмнө суралцаж байхдаа, хичээлийн хөтөлбөрт тусгагдсан хичээлүүдийн 60 ба түүнээс бага кредитийг “D”-ээс дээш үнэлгээтэй үзэж судалсан байвал мөн энэ журамд зааснаас бусад тохиолдолд судлах шаардлагатай кредитийн харгалзах хугацааг /1 жилд 30-33 кредит судлах/ тооцон сургалтын /өдөр, орой, эчнээ/ хэлбэрээр суралцуулах.

3.7.1.2. Суралцагч нь  өмнө суралцаж байхдаа, хичээлийн хөтөлбөрт тусгагдсан хичээлүүдийн 60 кредитийг “D”-ээс дээш үнэлгээтэй үзэж судалсан байвал 1,5-аас 2 жилийн хугацаанд сургалтын /өдөр, орой, эчнээ/ хэлбэрээр 60 кредит судлуулах.

3.7.1.3. Суралцагч нь  өмнө суралцаж байхдаа, хичээлийн хөтөлбөрт тусгагдсан хичээлүүдийн 75 кредитийг “D”-ээс дээш үнэлгээтэй үзэж судалсан байвал 1-ээс 1,5-н жилийн хугацаанд сургалтын /өдөр, орой, эчнээ/ хэлбэрээр 45 кредит судлуулах.

3.7.1.4. Суралцагч нь  өмнө суралцаж байхдаа, хичээлийн хөтөлбөрт тусгагдсан хичээлүүдийн 76-аас дээш кредитийг “D”-ээс дээш үнэлгээтэй үзэж судалсан байвал кредитийн зөрүүг тооцон 1 жилийн хугацаанд сургалтын /өдөр, орой, эчнээ/ хэлбэрээр суралцуулах.

3.8.  Суралцагч нь хөрвөх ангид элсэх хүсэлт гаргасан тохиолдолд:

3.8.1. Суралцагч нь хүсэлт гаргасан мэргэжлийнхээ чиглэлээр дипломын болон бакалаврын боловсролтой тохиолдолд 1 жилийн хугацаанд сургалтын тус хэлбэрээр 45 кредит судлуулах.

3.9. Суралцагч нь суурь боловсрол эзэмшсэн бол 3-аас 4-н жилийн хугацаанд сургалтын эчнээ хэлбэрээр 90-125 кредит судлуулах.

3.9.1.Суралцагч нь суурь боловсролыг МСҮТ-д мэргэжлийн үнэмлэхийн хамт дүүргэсэн бол мэргэжлийн судлах хичээлтэй дүйцэх хичээлүүдийг судалснаар тооцон 3-аас 4-н жилийн хугацаанд сургалтын эчнээ хэлбэрээр 90-125 кредит судлуулах.

3.9.2.Суралцагч нь суурь боловсролыг эзэмшсэн мөн тухайн суралцах хүсэлт гаргасан мэргэжлээрээ курс, дамжаа сургалтад хамрагдсан бол мэргэжлийн судлах хичээлтэй дүйцэх хичээлүүдийг суралцсан хугацаанаас нь хамааран зохих кредиттэй нь харгалзуулан судалснаар тооцон 3-аас 4-н жилийн хугацаанд сургалтын эчнээ хэлбэрээр 90-125 кредит судлуулах.  

1

"ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

2

"Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

3

​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

4

2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

5

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

6

Онцлох мэдээ

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Дэлгэрэнгүй