Дүрэм, журам номын сан

ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлг үндэслэл

  1. Номын сан нь мэргэжлийн чиглэлийн дагуу гадаад, дотоодын ном, тогтмол хэвлэл, ховор гар бичмэлээр фондоо байнга баяжуулж, уншигчдад шинжлэх ухааны гүн бат мэдлэг эзэмшүүлэх сургалт- хүмүүжил, соёл гэгээрэл, эрдэм-шинжилгээ, мэдээллийн үйлчилгээний нэгж байгууллага мөн.
  2. Номын сан нь Монгол Улсын хууль, тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэр, Шинжлэх ухаан, соёл, боловсролын яамны удирдамж, дүрэм, журам, заавар, шаардлагыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
  3. Газарчин дээд сургуулийн номын сан нь ажил үйлчилгээ явуулахдаа энэхүү дүрмийг баримтална.


Хоёр. Номын сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны ерөнхий чиглэл

2.1 Сургуулийн номын сан нь сургуулийн захирлын удирдлаган дор ажиллах бөгөөд номын сангийн бүхий л үйл ажиллагааг захирлаас томилсон эрхлэгч шууд хариуцан удирдана.

2.2 Номын сангийн эрхлэгч нь өөрийн сангийн фондын баяжилт, үйлчилгээ боловсон хүчний холбогдолтой бүх асуудлыг хариуцан номын сангийн хэвийн үйл ажиллагааг хангаж, номын сангийн зөвлөлтэй хамтран ажиллана.

2.3 Сургуулийн номын сан уншлага, үйлчилгээний ажлаа дор дурдсан байдлаар зохион байгуулна.

  • Номын фондыг баяжуулж, ном зүйн боловсруулалт хийх
  • Уншлагын танхим ба гэрээр ном олгох тасаг ажиллуулах
  • Ном солилцоогоор үйлчлэх
  • Ном хэвлэлийг мэдээлж сурталчилах
  • Лавлагаа, номзүйн мэдээллээр үйлчлэх
  • Соёл, олон нийт, хүмүүжлийн ажил зохиох

2.4 Сургуулийн номын сан нь дор дурьдсан үндсэн нэгж хэсгүүдтэй байна.

  • Номын үндсэн фонд
  • Ойрын фонд /уншлагын фонд/
  • Гэрээр ном олгох тасаг
  • Уншлагын танхим

2.5 Номын сангийн ажилтнуудын томилох, өөрчлөх асуудлыг захирлын зөвлөл шийдвэрлэнэ.

2.6 Номын сан нь ажлынхаа тайланг тогтоосон журмын дагуу хичээлийн ба санхүүгийн жилээр гаргаж, сургуулийн захирлын зөвлөлд тайлагнаж байна.

Гурав. Номын санчийн эрх, үүрэг

3.1 Сургуулийн номын санч дараах үүргийг хүлээнэ.

  • Номын сан ч нь өөрийн үйл ажиллагаагаа холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар өндөр төвшинд явуулна.
  • Монгол улсын түүх, соёлын үнэт ховор дурсгал болох хуучин ном судар, гар бичмэлийг орон нутгаасаа сурвалжлан олох, нөхөн бүрдүүлэх, олон нийтэд сурталчилах, сан хөмрөгөө шинэ ном, хэвлэл, мэдээллээр байнга баяжуулах, хадгалах хамгаалах хэвийн нөхцлийг хангах
  • Номын сангаас зохиох ажлын төлөвлөгөөг улирлаар гарган батлуулна.
  • Номын сан-ном зүйн мэдээллийг автоматжуулан лавлагаа мэдээллийн сүлжээ бий болгож, үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх
  • Сан хөмрөгтөө байгаа ном, хэвлэл, мэдээллийг зохих журмын дагуу уншигчдад ашиглуулах, үйлчилгээндээ өргөн хамруулах, төрөл бүрийн лавлагаа мэдээллээр үйлчлэх
  • Ном хэвлэлийг бүрэн бүтэн хамгаалж, хуучирч гэмтсэнийг сэлбэн засч, хувилан олшруулж нөхөн бүрдүүлж байна.
  • Номын сангийн материаллаг баазыг бэхжүүлж, номын сангийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар санал, төсөл боловсруулан сургуулийн хэтийн болон жилийн төлөвлөгөөнд тусгуулж байх
  • Сургуулийн номын сан ч нь номын сан хоорондын ном солилцох гэрээ байгуулан өөрийн фондод байхгүй ном хэвлэлийг солилцож уншигчдад үйлчлэх
  • Монголын соёл, зан заншил, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх талаар төрөл бүрийн ажил зохион байгуулж, сэдэвчилсэн болон шинэ номын үзэсгэлэнг тогтмол гаргах
  • Номын санч нь сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлийг дахин үнэлэхдээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Ном хэвлэлийг дахин үнэлэх журам”-ын дагуу үнэлнэ.
  • Уншигчийн картад тэмдэглэгдээгүй алга болсон номыг номын санч хариуцна.

3.2 Сургуулийн номын санч доорх эрх эдэлнэ.

  • Номын сангийн үйл ажиллагааг сайжруулахын тулд санал хүсэлтээ гаргаж, холбогдох хүмүүсээр шийдвэрлүүлэх
  • Мөрдөж буй хууль эрхийн актыг үндэслэн номын сангийн хэрэгцээнээс илүү ном хэвлэлийг солилцох, утга агуулга, эдэлгээний улмаас хучирсан ном хэвлэлийг хасч фондын эргэлийг сайжруулах
  • Гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, олон улсын номын сангийн холбооны гишүүн байж үйл ажиллагаанд нь оролцох
  • Номын сангийн дүрмийг удаа дараа зөрчсөн уншигчийн эрхийг хасах, торгууль оногдуулах
  • Номын сангаас алдаж үрэгдүүлсэн ном хэвлэлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Алдагдаж гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журмын” дагуу төлүүлэх

Дөрөв. Уншлага, үйлчилгээ

4.1 Уншлагын танхимаар

  • Уншигчдад тогтоосон ажлын цагт үйлчилнэ.
  • Ном олгохдоо уншигчийн карт, иргэний үнэмлэх, оюутны үнэмлэхээр олгоно.
  • Авсан ном хэвлэлийг уншлагын танхимаас авч гаргахыг хориглоно.
  • Ховор, чухал хэрэгцээ шаардлагатай ном хэвлэл, гар бичмэл, лавлах толь, диссертаци, магистр болон бакалаврын ажил, цөөн хувьтай ном, тогтмол хэвлэл, номын сан хоорондын солилцооны номыг зөвхөн уншлагын танхимд ашиглана.
  • Ойрын фондод байхгүй номыг захиалгаар үндсэн фондоос авч үйлчилнэ. Уншигч захиалсан номын 2 хоногийн дотор авахгүй бол үндсэн фондод буцааж шилжүүлнэ.
  • Шалгалт, шүүлгийн үед уншлагын танхим уртасгасан цагаар ажиллах ба сургуулийн захиргаа, номын сан хоорондоо зохицож баталсан тусгай цагийн хуваарийг мөрдөнө.

4.2 Гэрээр ном олгох тасаг

  • Уншигчдаас нэг хоногийн өмнө захиалга авч үйлчилнэ.
  • Гэрээр ном олгохдоо 5-10 хоногийн хугацаатай олгоно. Фондын эрхлэгч тухайн номын тоо ширхэг, хэрэгцээг харгалзан хугацааг тогтооно.
  • Сурах бичиг, хичээлийн гарын авлагыг тухайн мэргэжлийн багш, хичээлийн туслах ажилтанд нэг улирлын туршид ашиглуулж болно.
  • Хэрэгцээтэй ном сурах бичгийг оюутнуудад семестрийн туршид хэргэлүүлнэ.

Тав. Уншигчийн эрх үүрэг

5.1 Уншигчийн эрх, үүрэг

  • Номын сангийн фондод байгаа ном хэвлэлийг өөрийн хэрэгцээгээр ашиглана.
  • Хэрэглэх шаардлагатай ном хэвлэл үндсэн фондод байхгүй бол номын сан хоорондын ном солилцоогоор авч хэрэглэнэ.
  • Гэрээр авч хэрэглэсэн номын хугацаа дуусмагц дахин ашиглах шаардлагатай бол хугацааг нь сунгуулна.

5.2 Уншигчийн үүрэг

  • Ном хэвлэлийг зөв зохистой, хайр гамтай ашиглана.
  • Уншигч ном хэвлэл авах бүрдээ тэр даруй шалгаж үзээд гэмтэлтэй бол номын санчид тухайн үед нь мэдэгдэнэ.
  • Гэрээр ном олгох тасгаас ном авахдаа каталог шүүж, тухайн номын ангилал, зохиолч номын нэр, хэдэн хувь авахаа захиалгын дэвтэр 1 хоногийн өмнө бичнэ.
  • Номын сангаас зохиож байгаа соёл, чөлөөт цагийн ажилд идэвхитэй оролцоно.
  • Номын санд тамхи татах, хог хаях, хоорондоо ярьж бусдын анхаарах сарниулах, ширээ сандал эвдэхгүй байх.
  • Ном хэвлэлийн хуудсыг урж гэмтээх, ямар нэг тэмдэг тавих, нугалах, зураг схемийг хортой цаас хэрэглэн хуулж буулгахыг хориглоно.
  • Ном хэвлэл алдаж үрэгдүүлвэл зохих журмын дагуу төлж номын санг хохиролгүй болгоно.
  • Нийт уншигчид тухайн оны 7-р сарын 1-ээс өмнө, оюутнууд семестр бүрийн эцэст номын сантай тооцоо хийж дууссан байна.

01

Судалгаа инноваци

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

02

Судалгаа инноваци

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

03

Судалгаа инноваци

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

04

Судалгаа инноваци

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

05

Судалгаа инноваци

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

06

Судалгаа инноваци

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Онцлох мэдээ

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Дэлгэрэнгүй