Газарчин дээд сургуулийн 2019 оны элсэлтийн журам




Газарчин дээд сургуулийн захирлын

                                                                           2019 оны __.сарын__өдрийн___

                                                                               дугаар тушаалын хавсралт

ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ

ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

  1. 1.1. Энэхүү журмыг Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.
  2. 1.2. Газарчин дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.
  3. 1.3. Аймаг орон нутгаас Газарчин дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагааг "Аймаг, орон нутгаас Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд сургууль,  коллежид  2016 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс, тус сургуулиас тухайн аймагт элсэлтийн ажлаар томилогдсон баг (багш, оюутан) зохион байгуулна.
  4. 1.4. Улаанбаатар хот дах элсэлтийн үйл ажиллагааг “Газарчин дээд сургуульд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Газарчин дээд сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна.
  5. 1.5. Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БСШУЯ-наас баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
  6. 1.6. Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг http://www.gazarchin.edu.mn/ портал сайтаас авч болно.
  7. 1.7. Элсэлтийг Газарчин дээд сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн үйл ажиллагааны дэгийн дагуу элсэлтийн комисс зохион байгуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1 Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь хоёр үе шаттай явагдана.

2.1.1. Газарчин дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэн Хавсралт №1-д заасан элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.

2.1.2. ЭЕШ өгч, энэхүү журмын 3 ба 5-д заасан болзлыг хангасан иргэний  өргөдлийг мөнхүү хавсралтад заасан хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулалт хийнэ.

  1. 2.2  Газарчин дээд сургуулийн захирлын тушаалаар элсэлтийн комисс томилох бөгөөд тус комисс элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  2. 2.3  Элсэлтийн комисс нь элсэхээр хүсэгчийн материалыг хүлээн авах, шалган магадлах, элсэлтийн ажлын явцад хяналт тавих, шийдвэр гаргах, санал гомдлыг барагдуулах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэнэ.
  3. 2.4  Хөдөө орон нутаг дахь элсэлтийн үйл ажиллагааг Монголын их дээд сургуулиудын консорциум /МИДСК/, орон нутагт элсэлт зохион байгуулах төлөөлөгч нар зохион байгуулна.
  4. 2.5  Газарчин дээд сургуульд элсэхийг хүсэгчид мэдээллийг  сургуулийн www.gazarchin.edu.mn сайт, https://www.facebook.com/pages... хуудаснаас
  1. 2.6 ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  2. 3.1  Элсэхийг хүсэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.
  3. 3.2  Энэхүү журмын Хавсралт -д мэргэжил тус бүрээр заасан аль нэг хичээлээр ЕШ өгч 410-с дээш оноо авсан байх.
  4. 3.3  Шаардлагатай нөхцөлд элсэхийг хүсэгч нь тус журмын хавсралтад заасан хичээлүүдээр ЭЕШ-ийн оноо 410 хүрээгүй бол ЕШ өгсөн аль нэг шалгалтын оноо 410 болон түүнээс дээш байвал тус сургуульд элсэн орох боломжийг хангана.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙН ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА ШАЛГАРУУЛАХ

  1. 4.1  Энэхүү журмын 3 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан бол Газарчин дээд сургуульд  2017 оны 07-р сарын 10-ны дотор элсэх хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ.
  2. 4.2  Газарчин дээд сургуульд Улаанбаатар хотоос элсэхийг хүссэн иргэд дараах баримтуудыг бүрдүүлж Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, шуудангийн 22-р салбар ШХ-69, Газарчин дээд сургуулийн Элсэлтийн комисст гэж хаяглан шуудангаар ирүүлж болно. Үүнд:

ТАВ. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ

  1. 5.1  2017-2018, 2018-2019 оны хичээлийн жилд Улсын газар зүй, биологи, математик, физик, гадаад хэлний олимпиадуудад 1-10-р байр эзэлсэн бол 3.2 заалтад хамруулахгүйгээр мэргэжил сонгуулан шууд элсүүлэн суралцуулна.
  2. 5.2  Олон улсын болон улсын чанартай олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарсан сурагчдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.
  3. 5.3  Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.
  4. 5.4  Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (410)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
  5. 5.5  Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.

ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. 6.1  Элсэгчдийг 2019 оны 08-р сарын 25-31-ний өдрүүдэд бүртгэж 09-р сарын  01-нд хичээл эхэлнэ. Заасан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.

6.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрэн эхээр нь авч, өөрийн биеэр Газарчин дээд сургуульд дээр ирнэ. Үүнд.

  1. 1. Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхгүй бол тухайн орон нутгийн Иргэний бүртгэл мэдээллийн байгууллага /ИБМБ/-аас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт
  2. 2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. 3. Сурагчийн хувийн хэрэг
  4. 4. Сурагчийн тухайн төгссөн сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  5. 5. ЕШ-ын батламж
  6. 6.  3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  7. 7. Сургалтын төлбөр /сургалтын төлбөрийн хэмжээг жич зарлана/
  8. 8. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

2019-2020 оны хичээлийн жилд элсэлт авах мэргэжлүүд

Мэргэжлийн нэрс

Сургалтын  хэлбэр

Өгсөн байвал зохих ЭЕШ

Элсэгчдэд тавигдах шаардлага

/оноо/

1

Аялал жуулчлалын менежмент

өдөр

Монгол хэл

Гадаад хэл

Нийгмийн тухай мэдлэг

Математик

410

2

Багш- Сургуулийн өмнөх боловсрол

өдөр, орой, эчнээ

410

3

Багш -Монгол хэл – Уран зохиолын боловсрол

өдөр

410

4

Нийгмийн ажил

өдөр

Монгол хэл

Гадаад хэл

Нийгмийн тухай мэдлэг, Математик

410

5

Багш - Нийгмийн ухаан

       өдөр

410

6

Багш-Бага анги

Өдөр, эчнээ

410

7

Багш-Гадаад хэлний боловсрол

Өдөр

410

8

Багш байгалийн ухааны боловсрол

Өдөр

Газарзүй,  физик

Математик

Хими

Монгол хэл

410

9

Менежмент

өдөр, орой, эчнээ

Математек

Гадаад хэл

Монгол хэл

Хими

Газарзүй, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг

410

10

Эдийн засаг

өдөр, эчнээ

410

11

Нягтлан бодох бүртгэл

өдөр, эчнээ

Математик, Монгол хэл

410

12

Геологи

Өдөр,Эчнээ

Математик

Хими

Монгол хэл

Гадаад хэл

Нийгмийн  тухай мэдлэг, Физик

410

13

Ашигт малтмалын баяжуулалтын технологи инженер

өдөр, эчнээ

410

14

Уул уурхайн ашиглалтын технологи инженер

өдөр, орой, эчнээ

Математик

Физик

Хими

Гадаад хэл

Монгол хэл

Нийгмийн тухай мэдлэг

410

15

Цахилгааны инженер

Өдөр, эчнээ

410

16

Механик инженер

өдөр,орой,эчнээ

410

17

Геодези

өдөр, орой, эчнээ

410

18

Барилгын инженер

өдөр,орой, эчнээ

410

Хоёр. Магистрын сургалтууд

Мэргэжлийн нэрс

Сургалтын  хэлбэр

1

Боловсролын удирдлага

өдөр

2

Сургуулийн өмнөх боловсролын арга зүй

өдөр

3

Уул уурхайн ашиглалтын технологи

өдөр

4

Инженер механик

өдөр

5

Менежмент

өдөр

           

  • 1. Энэхүү журмын хавсралт /1/-д заасан загварын дагуу гараар бичсэн өргөдөл
  • 2. Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхгүй бол тухайн орон нутгийн Иргэний бүртгэл мэдээллийн байгууллага /ИБМБ/-аас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримтын хуулбар.
  • 3. Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар
  • 4. ЕШ-ын батламжийн хуулбар
  • 5. Бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг Голомт банкны 1102100075 тоот дансанд тушаасан баримт
  • 6. Энэхүү журмын 5-р заалтыг үндэслэн өргөдөл гаргагч нь холбогдох шагнал, тодорхойлолт бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлнэ.

    1. 4.3  Энэхүү журмын 4.2-т заасны дагуу шуудангаар бүртгүүлсэн иргэдийн баримттай Газарчин дээд сургуулийн элсэлтийн комисс танилцаж, элсэлтэд тооцох ЕШ оноогоор жагсаан, элсүүлэх тухай шийдвэрээ гаргана.
    2. 4.4  Онооны жагсаалтыг 2019 оны 07-р сарын 10-ны өдөр гаргаж, өргөдөл гаргасан иргэдийн бүртгэлийн дугаарын хамт сургуулийн вэб хуудсаар болон самбарт мэдээлж нийтэд зарлана.
    3. 4.5  Элсэх эрхийн бичгийг 2019 оны 07-р сарын 10-нд онооны жагсаалтын дагуу хяналтын тоонд багтаан мэргэжил сонгуулан, эрхийн бичиг олгоно. Эрхийн бичиг олгоход бүрдүүлэх материалыг тухайн үед нь зарлах болно.
    4. 1

      "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

      Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

      2

      "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

      2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

      3

      ​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

      Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

      4

      2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

      Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

      5

      Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

      Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

      6