БҮТ

Танилцуулга

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг.

Боловсролын үнэлгээний төв нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын сургалтын чанарыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын жишиг арга зүй, аргачлалаар боловсруулах, чанарын хяналт-шинжилгээ хийх, санал, дүгнэлт гаргах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх үнэлгээний даалгавар боловсруулах, гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд багш нарыг сургах, хичээл бүрээр үнэлгээний жишиг даалгавар боловсруулах, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар боловсруулах, даалгаврын сан бүрдүүлэх, Боловсролын чанарын үнэлгээний асуудлаар мэдээллийн сан үүсгэх, байгууллага, иргэдийг мэдээллээр хангах, үнэлгээний онол-арга зүйн чиглэлээр хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий байгууллага мөн.

Байгууллагын эрхэм зорилго.

Бүх шатны боловсролын стандартчлагдсан чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, энэ чиглэлээр хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө боловсруулж, бүх шатны боловсролын үйлчилгээнд үнэлгээ хийхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн үндэсний мэдээллийн нэгдсэн сан байгуулж иргэд, байгууллагад үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд ажиллана.

Алсын хараа.

Бүх шатны боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан чанарын нэгдсэн тогтолцооны стандартыг бий болгож чанарын хяналтын шинэчлэлийг нэвтрүүлэн, салбартаа тэргүүлэгч байгууллага болох зорилготойгоор ажиллаж байна.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл.

  • Бүх шатны боловсролын сургалтын чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлэхээр чиглүүлж буй “Гүйцэтгэлд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ”-ний арга зүй, зарчимд тулгуурлан хийх тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх;
  • Бүх шатны боловсролын түвшин бүрт тохирсон үнэлгээний арга зүй, аргачлалыг боловсруулах;
  • Боловсролын чанарын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бий болгож, мөрдүүлэх

Үйл ажиллагааны стратегийн зорилт:

  • Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын талаар тавигдсан үндсэн чиглэлүүдийг хангахын тулд доорхи зорилтуудын хүрээнд ажиллах болно. Үүнд:
  • Улсын хэмжээнд бүх шатны боловсролын үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, боловсролын чанарын болон суралцагчдын мэдлэгийн түвшинд үнэлгээ хийх ажлыг төлөвлөн зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, оролцогч талууд болон иргэд үйлчлүүлэгчдэд шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай үйлчлэх;
  • Бүх шатны боловсролын сургалтын чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийж, боловсролын салбарын шинэчлэлд хөгжлийн бодлогыг боловсруулах, сургалт зохион байгуулах замаар хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх, бэхжүүлэх;
  • ЕБС-ийн бага, дунд, ахлах анги төгсөгчдийн улсын шалгалт болон их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д элсэгчдийн суралцах чадвар, мэдлэгийн төвшинг тогтооход чиглэсэн улсын хэмжээний элсэлтийн нэгдсэн шалгалтыг зохион байгуулах;
  • Боловсролын чанарын үнэлгээний болон суралцагчийн сурлагын амжилт, элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгийн мэдээлэл бүхий мэдээллийн сан бүрдүүлж оролцогч талууд болон иргэдэд үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

1

"ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

2

"Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

3

​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

4

2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

5

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

6

Онцлох мэдээ

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Дэлгэрэнгүй