БМИҮЗ

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ


ЭРХЭМ ЗОРИЛГО

Сургалтын чанарыг дэмжиж, дээд боловсролын байгууллага, хөтөлбөрийн үндэсний стандартыг сахиулан хамгаалж, олон улсын хэмжээнд Монгол Улсын дээд боловсролын үнэлэмж, байр суурийг бэхжүүлэх

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь Монгол улсын Засгийн газрын 1997 оны 240 тоот тогтоолыг үндэслэн Гэгээрлийн сайдын 1998 оны 24 дүгээр тушаалаар 1998 онд байгуулагдсан.

Боловсролын магадлан итгэмжлэх

үндэсний зөвлөл нь 17 гишүүнтэй Удирдах зөвлөл, хөтөлбөрийн магадлан

итгэмжлэлд үнэлэлт дүгнэлт өгөх 15 мэргэжлийн зөвлөл, Ажлын албаны 9

мэргэжилтэн, 500 гаруй мэргэшсэн шинжээчтэйгээр үйл ажиллагаагаа

явуулдаг.

Чиг үүрэг:

1. Дээд боловсролын сургалтын байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл

2. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл

3. Шинээр хөтөлбөр нээхэд урьдчилсан магадлан итгэмжлэл

4. Их дээд сургуулийн ангилал тогтооход дүгнэлт гаргах
5. Гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэлийн байгууллагыг бүртгэн үйл ажиллагааг нь зохицуулах
6. Шинжээчдийг сонгон шалгаруулах, шинжээчдийг бэлтгэх
7. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар олон нийтийг мэдээллээр хангах, магадлан итгэмжлэгдсэн сургууль хөтөлбөрийг сурталчилан таниулах


МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.

Магадлан итгэмжлэл нь байгууллагын буюу сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан, хөтөлбөрийн буюу сургалтын тодорхой нэгжийн үйл ажиллагааг хамарсан гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО


1995 он: Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 6 дугаар сарын 13-нд баталсан Боловсролын
тухай багц хуулинд анх удаа боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн үндсийг тусгасан байна. Энэ нь магадлан итгэмжлэх байгууллага үүсэн бүрэлдэх эрх зүйн суурь болсон.


1997 он: Монгол улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 240
дугаар тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг батласан.


1998 он: Гэгээрлийн сайдын 1998 оны 24 дүгээр тушаалаар Дээд боловсролын магадлан
итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулж, магадлан итгэмжлэлийн үндсэн баримт
бичгүүд батлагдсан. 1998 оны 10 дугаар сард Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулагдсан.


1999 он: Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд
батлагдсан. Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэлд хамруулах ажил эрчимтэй явагдаж анхны сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн. Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE)-нд гишүүнээр элссэн.


2002 он: Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 2002 онд http://www.accmon.mn цахим хуудсыг ажлуулж эхэлсэн. Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн баримт бичгүүд батлагдсан. Анхны 6 мэргэжлийн зөвлөл байгуулагдсан.


2003 он: Монгол улсын Засгийн газрын 2003 оны 276 тоот тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” шинэчлэн батлагдсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлийн баримт бичгүүд батлагдсан.


2004 он: Дээд боловсролын сургалтын байгууллагын хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эхэлсэн. БСШУ-ны сайдын 2004 оны 59 тоот тушаалаар байгууллагын нэр өөрчлөгдсөн. Анхны бакалаврын болон магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг магадлан итгэмжлэх баримт бичгүүд батлагдсан. Ази, номхон далайн орнуудын чанарын сүлжээ (APQN)-нд гишүүнээр элссэн.


2005 он: Монгол улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн Техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC) -ийн жинхэнэ гишүүн болсон. Ази, Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс (APACC)-той хамтран ажиллах гэрээ байгуулсан.


2007 он: Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд шинэчлэн батлагдсан.


2009 он: Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн баримт
бичгүүд шинэчлэн батлагдсан. Магадлан итгэмжлэгдсэн дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд чанарын аудит хийх баримт бичиг батлагдсан.


2010 он: Чанарын аудит хийх үйл ажиллагаа эхэлсэн. Нийгмийн ухаан, Байгалийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан, Физик, математик, геофизик, одон орон судлал, цаг уурын мэдээллийн шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Аялал жуулчлал, зочид буудал, Инженер, технологийн чиглэл, Хууль, эрх зүйн чиглэл тус бүрээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн зөвлөл тус бүрд хамрагдах мэргэжлийн чиглэл батлагдсан.
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн зөвлөлд хамрагдах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн салбарын нэр, индекс батлагдсан. Ерөнхий боловсролын сургуулийг магадлан итгэмжлэх баримт бичгүүд боловсруулсан. “Боловсролын чанарын үнэлгээ” сэтгүүл улирал тутам эрхлэн гаргаж эхэлсэн.


2011 он: Нийгмийн ажилтан, Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуйн чиглэл тус бүрээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн зөвлөлд хамрагдах мэргэжлийн чиглэл батлагдсан. Америкийн нэгдсэн улсын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн багш нарын бүртгэлийн нэгдсэн сан байгуулах журам батлагдсан.


2012 он: АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөл (CHEA) -ийн Олон улсын чанарын групп (CIQG) –д гишүүнээр элссэн.

АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн:

1. Санхүү, эдийн засгийн дээд сургууль /2012 оны 6 сард/


2013 он : Монгол улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж
буй “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургууль, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургууль тус бүрийн сургалтын хөтөлбөрүүд Америкийн нэгдсэн улсын Инженер, Технологийн магадлан итгэмжлэх зөвлөл (ABET)-өөр магадлан итгэмжлүүлэх анхны алхам хийгдсэн.

АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн:

1. МУИС-ийн Эдийн засгийн сургууль /2013 оны 6 сард/

2. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль /2013 оны 11 сард/

2014 он: Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх, Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллагуудын олон улсын сүлжээ /INQAAHE/-ний дэд ерөнхийлөгч, Армен улсын Чанарын байгууллагын магадлан итгэмжлэх комиссын ерөнхийлөгч, НҮБ-ийн шинжээч Сузанна Караханян, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөх, дээд боловсрол судлаач Р.Бат-Эрдэнэ нар 2013 оны 12 дугаар сараас Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оны 05 сарыг хүртэл ажиллалаа. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлагдаж, анхны хуралдаанаа хийв. Магадлан итгэмжлэлийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаал батлагдлаа. Монгол улсын 6 сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ.

АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн:

1. "Мандах бүртгэл" дээд сургууль /2014 оны 6 сард/

2. "Сан" дээд сургууль /2014 оны 6 сард/

3. "Этүгэн" их сургууль /2014 оны 6 сард/

4. ХААИС –ийн Эдийн засаг бизнесийн сургууль /2014 оны 11 сард/

5. "Сэрүүлэг" дээд сургууль /2014 оны 11 сард/

6. "Идэр" дээд сургууль /2014 оны 11 сард/

7. "Газарчин" дээд сургууль /2015 оны 6 сард/

2015 он: Онцлох 5 ажил

  • ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ШАЛГУУР ШААРДЛАГЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот тушаалаар Дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын хөтөлбөрийг маадлан итгэмжлэх нийтлэг шалгуур боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур шаардлагыг боловсруулж боловсролын салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиудын удирдлагууд, олон улсын байгууллага, зөвлөхүүд, магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын төлөөлөл, шинжээчдийг хамруулсан 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдын санал дүгнэлтийг үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулсан шалгуур шаардлагыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталлаа.

  • ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГААР 4 СУРГУУЛЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.

АНУ-ын Бизнесийн сургуулиудын магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр

  • ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль
  • Идэр дээд сургууль
  • Сэрүүлэг дээд сургууль тус тус магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа.

Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN/-аар ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн “Цахилгаан хангамж” магистр, баклаврын хөтөлбөр 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр магадлан итгэмжлэгдсэн шийдвэрээ хүлээн авлаа.


  • БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ТӨВТЭЙ ИНЖЕНЕР, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ, БАЙГАЛИЙН УХААН, МАТЕМАТИКИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЗӨВЛӨЛТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

БМИҮЗ, ХБНГУ-д төвтэй ASIIN байгууллагатай хамтран ажиллах “Харилцан ойлголцолын санамж бичиг”-ийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дюссельдорф хотноо байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Монголын сургуулиуд ASIIN байгууллагаар магадлан итгэмжлэгдэхэд таатай нөхцөл бүрдэж байгаа бөгөөд цаашид “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэж байна.


  • АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ 7, ДОТООДОД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ 21 ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОН БАТАЛГААЖУУЛЛАА.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/387 дугаар тушаалаар олон улсын магадлан итгэмжлэлд орох 7 хөтөлбөр, дотоодын магадлан итгэмжлэлд орох 21 хөтөлбөрийн жагсаалтыг тус тус баталлаа. Шинэчилсэн шалгуур шаардлагаар дотоодод магадлан итгэмжлэх 21 хөтөлбөр өөрийн үнэлгээний тайлангаа бичиж эхэлсэн. Хөтөлбөрийн багт БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэнүүд цаг тухай бүр зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.

  • “ИЖИЛСЭХ ТҮНШЛЭЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОГТООЛ БАТЛАГДЛАА.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолоор Ижилсэх түншлэл хөтөлбөрийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлэхээр тогтоолоо. Мөн өдрийн 04 тоот тогтоолоор Ижилсэх түншлэл хөтөлбөрийн ажлын даалгаварыг баталсан байна.

“Ижилсэх түншлэл” хөтөлбөр нь Азийн хөгжлийн банкны 300 000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжих юм.

1

"ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

2

"Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

3

​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

4

2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

5

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

6

Онцлох мэдээ

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

08-24-2016

Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох хүчин зүйл олон. Харин тэрхүү хөгжлийг...

Дэлгэрэнгүй