БАРУУН БҮСИЙН ТУЛГАРАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА


Ховд аймгийн Булган сумын нутагт Байтаг богд хэмээх уулыг баруун бүсийн тулгаралт болсон цэг гэдгээр бид илүү мэдэх биз ээ. Тэгвэл энэхүү тулааны түүхт 80 жил ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Эртэч Газарчин аянаараа бэлтгэл хурандаа Г.Хүүжийг урьж багш, ажилчид, оюутнууддаа мэдээлэл өглөө. Бэлтгэл хурандаа Г.Хүүжий "Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш улс орны нутаг дэвсгэрээс нарийвчлан зааглаж тогтоосон шугам байдаг.Улсын хил бүрэлдэн тогтох нь хэдхэн жилийн хэрэг явдал бус, түүхийн урт хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажим алгуур бүрэлддэг бөгөөд зэрэгцэн оршдог субъектүүдийн болон олон улсын хэлэлцээрээр баталгаажиж, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм чухал шалгуур болдог хэмээн яриагаа эхэлсэн юм. Мөн баруун хилийн тулгаралтад баатарлаг гавьяа байгуулсан Т.Гиваан, Л.Даваадорж, Б.Тэгшээ түүний нөхдийн баатарлаг үйлсийн талаар болон “Ард баатар” гэх Бадамын тухай ч сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Бэлтгэл хурандаа Г.Хүүжий ярианыхаа төгсгөлд хүний амь нас юугаар ч орлуулашгүй үнэтэй гэхдээ газар нутаг, эх орон гэдэг нь хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй юм шүү гэдгийг хэлээд тиймдээ ч эдгээр баатарлаг хөвгүүд минь цэл залуухан насаа эх орныхоо төлөө өргөсөн. Түүнийг бид мартах учиргүй, хойч үедээ байнга ярьж ойлгуулах учиртай гэлээ.

https://www.facebook.com/baysaa.oktyabri/videos/646950348790158/UzpfSTEwMDAwMDg0NTY3MDQ2MDoxOTYzNTY2NjYzNjgxNTA0/



1

“ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал-IV

ТАНИЛЦУУЛГА “Газарчин”дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А.Дамдинбазар нь Монгол улсын боловсролын салбарт анхны хувийн хэвшлийн дээд сургуулийг байгуулж, ая...

2

Газарчин дээд сургуулийн 2019 оны элсэлтийн журам

Газарчин дээд сургуулийн захирлын                    &nb...

3

МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадас одонгоор ИТТ-ийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Газарчин дээд сургуулийн Инженер технологийн тэнхимийн эрхлэгч Ц.Оюунчим...

4

Эрдмийн баяр-2019

Газарчин дээд сургуулийн 20 дахь удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ жил бакалавр болон магистрийн зэргийн нийт 260 гаруй төгсөгчид Эрдмийн баяраа хийлэ...

5

Саруул ухаанд Эрүүл бие - Эрүүл биед Саруул ухаан спортын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Газарчин дээд сургууль дээр мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд ар араасаа арга хэмжээ зохион байгуулагдсаар байна. Инженер технологи, Боловсрол судлалын тэнхим хам...

6

Эртэч Газарчин аянд "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал Ш.Хишигсүрэн оролцож мэдлэгээ хуваалцлаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг Эртэч Газарчин аянд маань "Соён гэгээрүүлэгч" телевизийн Ерөнхий захирал, Монголын Телевизүүдийн холбооны тэргүүн дээд "Шилдгийн...