АМЬДРАЛ ХАЙРЛАЯ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол улс сар бүрийн гуравны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон зарласан билээ. Энэ өдрийн гол зорилго нь сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршдог аж. Цус сэлбэлт судлалын үндэсний төв, түүний дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд нь энэхүү үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг бөгөөд албан байгууллагуудтай хамтран ажилладаг байна.


Энэ хүрээнд 2018 оны 10 сарын 18-ны өдөр Газарчин дээд сургуульд “Амьдрал хайрлая” аяны өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр “Газарчин” дээд сургуулиас сайн дурын 40 гаруй оюутан залуус донор болон цусаа бэлэглэсэн юм. Харин сөрөг буюу ховор төрлийн цусны бүлэгтэй нэг донор, нэгдүгээр бүлгийн цустай таван донор цусаа бэлэглэсэнд их эмч Г.Цэндбаяраар ахлуулсан явуулын баг ихээхэн баяртай байлаа.

1

"ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал

Газарчин дээд сургуулийн захирал А.Дамдинбазар агсны дурсгалд зориулсан "ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ-2017" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2017 оын 11 сарын...

2

"Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

2017 оны 11-р сарын 20 ноос 2017 оны 11-р сарын 24 хооронд СӨББ-ын 3-р курс-ээс зохион байгуулж буй "Дээлтэй монгол" өдөрлөгт багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохы...

3

​Газарчин дээд сургуулийн оюутнууд БНХАУ-ын Манжуур хотод урлагийн тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан хүүхэд залуучуудын фес...

4

2017 оны 11 сарын 01ны өдрийн Эртэч Газарчин аяны зочноор "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" сэдвээр уригдлаа

Эртэч Газарчин аяны хүрээнд энэ удаагийн зочноор, нийтийн далд ухамсрыг сэрээх "Баярлалаа төв ТББ"-ийн зөвлөх багш "Тунараа төв"-ийн захирал П.Тунараа "Далд ухамсар" с...

5

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

Газарчин дээд сургуулийн нэрэмжит Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хоорондох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний удирдамж

6